8o
Улаанбаатар хот
mobile menu

"Сайн"-ыг тоймлов

2016-06-15 08:21:16

"Сайн"-ыг тоймлов

Зуны дунд сарын нэгэн сайхан үдшийн мэндийг хүргэж байна. Ойрын өдрүүдэд УИХ-ын сонгуулийн суртачилгаа эхэлж улс төрийн сэдэв хүчээ авч байна. Энэ цаг үед өдөр болгон нийгэмд тустай сайн мэдээг онцлон уншигч та бүрхэнд хүргэдэг “Сайн”-ыг тоймлов булангаа хүргэхэд бэлэн боллоо. Ингээд өнөөдрийн сайн мэдээллээ хүлээн авч уншина уу. 

      Өөрийнхөө хорин жилийн мөрөөдлийг биелүүлэхээр зорьсон В.Дамдинсүрэн Монголын орны хилийн цэгүүдийг явган алхаж тойрохоор зорилго тавин өнгөрсөн нэг сарын 4-ний өдөр Улаанбаатар хотоос хөдөлжээ. Өдөрт 25 км алхах зорилт тавиж энэ сарын 9-ний байдлаар 4470 км газрыг туулаад байгаа аж.  Энэ хугацаанд нийт есөн аймгийн 30 гаруй сумын газар нутгаар алхсан байна. Одоогийн байдлаар Увс аймгийн Улаангом суманд хүрч очсон байна.  Энэүү явган аялал нь монголын хүн ардад нийгмийн эрүүл мэндийг түгээн дэлгэрүүлж, эрүүл идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг өөрийн биеэр, тэсвэр хатуужилтайгаар үлгэрлэн харуулах зорилготой аж.

      Монголын уран нугараачид “Гиннесийн ном”-д бүртгүүлэхээр бэлтгэл ажлаа хийж эхэлжээ. Ирэх наймдугаар сарын 6-ны өдөр Чингисийн талбайд 350 уран нугараач нэгэн зэрэг нугарах юм байна. Энэхүү 350 гаруй нугараас монголын уран нугаралтыг суртачилах, “Гиннес”-ийн номонд бүртгүүлэх зорилготойгоор ийнхүү нэгэн зэрэг нугарахаар төлөвлөсөн байна.

     “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Монголын улаан загалмайн нийгэмлэг хамтран “Цусаа бэлэглэж, амьдралыг тэтгэе” уриатай сайн дурын цусны хандивын үйл ажиллагаа зохион байгуулсан байна. Энэ үеэр Тусгаар тогтнолын талбайд явуулын үйлчилгээгээр цус хандивлах үйл ажиллагаанд иргэд сайн дураараа цусаа хандивлажээ.

      Баянзүрх дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар 4” нь иргэдийн бүлэгтэй хамтран IV хороонд цэвэрлэгээний ажлыг өрнүүлж  Улиастайн голын айл сав газар орчим,  баруун жанжны Чулуутын 8-р нийтийн эзэмшлийн гудамж, талбайг цэвэрлэсэн байна. Нийт 8 тонн хог цэвэрлэжээ.

Монголын маань цэлмэг тэнгэр ододтойгоо учирахаар догдлон алтан наран уулсын цаагуур өнгийх цаг мөчид Монгол оронд маань өнөөдөр болж өнгөрсөн зарим үйл явдлуудаас Сайн мэдээг онцлон дуулгалаа.“Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ы санаачлагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК, зохион байгуулагч “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл”, түгээн дэлгэрүүлэгч chuhal.mn сайт.Босоо заяат Монгол түмний минь заяа хийморь нь үргэлж өөдөө байж, дуу шиг уянгатай, сүү шиг өнгөтэй сайн мэдээ бүхэн тархан цуурайтах болтугай.

Сайн үйлс бүхэн өнгөжин дэлгэрч, цагаан сүүний цацал адил өөдлөн дэвжих нь лавтай
www.Chuhal.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл