8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн бичлэгийн захиалагч нь хэн бэ?

2016-06-15 17:00:04

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн бичлэгийн захиалагч нь хэн бэ?

УИХ-ын 72-р тойрогт бие даан нэр дэвшигч Т.Алтаншагай цаг үеийн асуудалтай холбоотойгоор дараах мэдэгдлийг албан ёсоор гаргажээ. Тэрээр сүүлийн хоёр өдөр УИХ ын гишүүн, Сонгинохайрхан дүүргийн 72 р тойрогт нэр дэвшигч Л.Эрдэнэчимэгтэй холбоотой асуудлаар нийт иргэдээс асар их дайралт авч эр хүнийхээ тооноос хасагдахдаа тулаад байгаа билээ. Бичлэгийг Уянга гишүүн хийсэн бөгөөд Батялалт, Алтаншагай нар нийт ард иргэддээ түгээхээр өчигдөр хэвлэлийн хурал хийсэн билээ. 

Гадуур Тараагдаад буй энэххүү Л.Эрдэнэчимэг  гишүүнтэй холбоотой бичлэгийн утас нь  эрхэм хүндэт Нямосорын УЧРАЛ , Их засаг их Сургуулийн захирал руу хөвөрч байгаа бололтой. Энэ бичлэг яг сонгуулийн сурталчилгааны үеэр тараагдсанаар хэнд ашигтай вэ гэдгээс асуултын хариултыг хайх учиртай. Хорин хэдхэн насандаа УИХ ын зөөлөн сэнтий рүү санаархаж буй улс орондоо гавьтай зүйл хийгээгүй энэ залуу ийм багаасаа улс төрийн мэргэжлийн хар ПР хийж өрсөлдөгчөө увайгүй аргаар унагах тактик хэрэглэж байгаа нь Сонгинохайрхан дүүргийн иргэдийн маш их дургуйцлийг хүргэж байгаа юм.

Ялангуяа эмэгтэй хүний нууц бичлэгийг олж тэрийг нь мэргэжлийн рекетүүдээр шантаажлуулан, мөнгийг нь дансанд шилжүүлүүлж, тэрийгээ шоу хийн цацаж байгаа нь арай л увайгүй улс төр юм даа. Эмэгтэй гишүүдийн хувийн бичлэгтэй холбоотой асуудлаар энэ сонгууль дуулиантай болох нь бололтой. Яагаад зөвхөн эмэгтэйчүүд рүү энэ бичлэгийн тактик онилоод байгаа нь бас сонин.

Алтаншагай, Батялалт нар улс төрчдийн утсан хүүхэлдэй болж байна гэсэн иргэдийн таамаглал ёсоор болж нууц ноёнтонгууд ил гарах цаг айсуй. Хүлээх л үлдлээ. Л.Эрдэнэчимэг улс төрчийн хувьд увайгүй үйлдэл хийж төрийн ордонд тамхи татсанаар жүжиг эхэлж, Батялалт, Алтаншагай нарын инээдмийн жүжгээр үргэлжилж Уянга, Нямосор нарын эмгэнэлт жүжгээр өндөрлөх бололтой. Удахгүй Л.Эрдэнэчимэгийн самуурсан бичлэгэн дээр гарч буй нүүрээ нуусан залуу бас олны өмнө гарч ирж хошин шогийн дараагийн үзэгдлийг найруулж магадгүй л юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment