БСШУЯ, Монголын Үндэсний музей хамтран “Монголчуудын өв соёл-Монгол нум 3000 жил” үзэсгэлэн үргэлжилж буй. Үүнд тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй шинэ чулуун зэвсгийн үеэс эхлэн XIX зуун хүртэлх үеийн дурсгалаас дэлгэжээ. Энэхүү үзэсгэлэн энэ сарын 30 хүртэл үргэлжилнэ.
Монгол Улсын гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун, гоц мэргэн Ж.Баттөмөр, хүндэт мэргэн, нум урлаач Т.Батмөнх, нум сум урлаач, “Хөвчит нум” ХХК-ийн захирал С.Болдбаатар нарын нум сум, хэрэглэл, судлаач Л.Мөнхийн хувийн цуглуулга болон шинээр туршиж сэргээн үйлдсэн 300 гаруй үзмэр багтсан байна. Өнөөгийн Монгол нумын үүсэл гарал Хүннүгийн үе буюу одоогоос 3000 гаруй жилийн түүхтэй аж.