Нийслэлийн хэмжээнд сүүлийн гурван өдрийн байдлаар авто зам дээр 932 зөрчил бүртгэгджээ. Тодруулбал, гэрлэн дохио зөрчсөн 492, хурд хэтрүүлсэн 440 зөрчил бүртгэгдсэн байна.
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газар хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний хяналт, шалгалтыг тогтмол хийж байгаа аж.Өнгөрсөн долоо хоногийн сүүлийн гурван өдөр Нисэх, Яармаг, Хөтөл, Налайх, зуслан чиглэлийн замуудад зөөврийн хурд хэмжигч төхөөрөмжөөр 612 зөрчил илрүүлжээ. Мөн 1-р эгнээгээр зорчсон, түр зогсолт хийсэн зөрчлүүд их байгаа юм байна.