8o
Улаанбаатар хот
mobile menu

Хоёр сая орчим саналын хуудас хэвлэгдэнэ

2016-06-15 18:15:00

Хоёр сая орчим саналын хуудас хэвлэгдэнэ Сонгуулийн ерөнхий хорооноос саналын хуудсыг хэвлүүлэх ажил энэ долоо хоногийн эхээр албан ёсоор эхэлсэн. Саналын хуудас хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах, хамгаалах ажлыг Сонгуулийн ерөнхий хорооноос байгуулсан Ажлын хэсэг эрхлэн зохион байгуулж байгаа юм. Саналын хуудсыг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан загвар, захиалсан тоо, чанар, шаардлагын дагуу хэвлэж буй эсэхэд Ажлын хэсэг хяналт тавих бөгөөд саналын хуудасны эх бэлтгэл, хэвлэх, боож баглах, хүлээлцэх явцад хэвлэх үйлдвэрийн ажилчдаас гадна Ажлын хэсгийн гишүүд, нам, эвсэл, төрийн бус байгууллагын ажиглагчид ажиглах аж. Нийт 595 төрлийн хоёр сая орчим саналын хуудас хэвлэх ажиллагаа цагдаагийн байгууллагын хамгаалалт, тагнуулын асуудал эрхэлсэн байгууллагын хяналт доор явагдана. Саналын хуудсыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлсэн байхаар тооцож хэвлүүлж байгаа юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment