8o
Улаанбаатар хот
mobile menu

Дорноговь аймгийн дарга нар сандал суудлаа булаацалдаж байх зуур иргэд нь амь зуух гэж амиа алдаж байна

2015-12-04 16:51:00

Ойрын үед цахим ертөнцөөр шуугиан тариад байгаа нэгэн мэдээлэл бол иргэд багахан хэмжээний  хөлдүү махыг биедээ ороон, хувцас дотроо нуун хилээр гаргахаар завдсан явдал юм.

Өөрөөр хэлбэл Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги-Мандалын боомт улиралд  14 хоног нээгдсэн бөгөөд өнгөрөгч сарын 30-ны өдөр гэхэд хил хаагдах гээд байсан учир иргэд энэ мэт үйлдлийг хийж эхлэсэн байна.

11 дүгээр сарын 24-ны өдөр Хатанбулаг сумын харьяат Л.Ганбаяр биедээ ямааны арьс нөмөрч, мах биедээ ороон хилээр гарах гэж байгаад шалган нэвтрүүлэх дээр зүрх нь хаагдан нас барсан байна. Өвлийн тэсгэм хүйтэнд Хилийн боомтоор биедээ хөлдүү мах биедээ ороон 2-3 цаг гадаа зогссон зэргээс улбаалан хөлдөх, осгох, дулаан газар оронгуутаа цочролд орох байдал хэд хэдэн удаа бүртгэгдсэн ч орон нутгийн удирдлагууд холбогдох арга хэмжээ аваагүй аж. Мөн нэг эмэгтэй биедээ хөлдүү мах ороон скочдоод Хятад улсын хил гарч амжсан байна.Тэгээд биедээ ороосон махаа хутгаар салгах гэж яарч сандран гэдэс рүүгээ дүрж сэхээн амьдруулах тасагт хүргэгджээ. Үүнээс гадна, олон хоногоор хилийн боомт дээр гацсан иргэд архидах, зодолдох зэргээр амь насаа алдсан тохиолдол хилийн наана, цаана цөөнгүй бүртгэгджээ.

Үүнээс харахад орон нутгийн удирдлагууд хоорондын өрсөлдөөн, амбиц, хариуцлагагүй байдлаас үүдэн иргэд амь насаа алдсан гэх үндэстэй юм.

Иргэд ийнхүү амь насаа алдаж байх хооронд Дорноговь аймгийн газар нутгаа хятадуудад зарсан гэгддэг Засаг дарга П.Ганхуяг аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатарыгаа огцруулах ажлыг илүүд үзэн, Ганхуяг нь ханцуй шамлан орсон байна. Нэг намын хоёр даргын уралцах болсон шалтгаан нь  хэн нь УИХ-ын сонгуульд нэр дэвших вэ?  гэдэгтэй салшгүй холбоотой. Өчигдөр болсон Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар л гэхэд Г.Ганбаатарыгаа ИТХ-ын даргаас огцруулах асуудлыг шөнийн 03 цаг хүртэл авч хэлэлцжээ. Ханги-Мандалын боомтоор хөлдүү мах биедээ ороосон 9 хүн нас барсан гэх мэдээлэл сошиал ертөнцийн фэйсбүүк, твиттерын хуудсаар хамгийн халуун сэдэв болж байна. Дорноговь аймгийн ИТХ дарга Г.Ганбаатар, Засаг дарга П.Ганхуяг нарын хоорондын эрх ашгийн сонирхлын зөрчил явагдаж байх зуур иргэд амиа алдаж нэгээхэн ч арга хэмжээ авахгүй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment