СЕХ-ноос зохион байгуулж буй санал тоолох төхөөрөмжийг шалган баталгаажуулах ажил дуусах шатандаа орсон байна. Тодруулбал, Сонгуульд нийт 2500 ширхэг санал тоолох машин ашиглана. Эдгээр төхөөрөмжийг бүгдийг нь баталгаажуулж гэрчилгээжүүлэх аж. Одоогоор санал тоолох төхөөрөмжийг Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Увс зэрэг алслагдсан аймгуудад хүргээд байгаа гэнэ. Харин ирэх ням гарагт бусад аймагт тээвэрлэн хүргэж дуусах юм байна. Өөрөөр хэлбэл, энэ сарын 20 гэхэд баталгаажуулалтын ажил бүрэн дууссан байх аж.
Хар машины баталгаажуулалт энэ сарын 20-нд бүрэн дуусна
2016-06-17 13:55:25