8o
Улаанбаатар хот
mobile menu

Хуулийг УИХ-ын гишүүн зөрчих гэж, энгийн иргэд мөрдөх гэж баталдаг

2016-06-20 10:44:37

Хуулийг УИХ-ын гишүүн зөрчих гэж, энгийн иргэд мөрдөх гэж баталдаг

Хуулийг зөрчих гэж баталдаг гэдэг явган шог манайханд бий. Тэр ч бүү хэл цахим хуудас хэрэглэгчдийн дунд “Хоёр эхнэртэй хууль батлагдвал яах вэ, хуулиа дагна, Архи, тамхины хууль батлагдвал яах вэ юун хууль мууль” гэх зэрэг марзан наргиа хүчээ авч байна. Үүнийг гэрчлэх гэлтэй УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн халамцуу үеийн ёс бус хэллэгтэй бичлэгт өнгөрсөн 7 хоногт цахим ертөнцөд тархаж олны шүүмжлэлд өртлөө. Ёстой л хуулийг зөрчих гэж баталдаг гэдгийг том жишээ нь энэ болой.

Үүнээс харахад манай улсын хууль 50 мянган төгрөгийн үнэтэй болсон юм гэж үү.  Эсвэл төрийн ордонд үнэгүйдсэн хууль уу.  
УИХ-ын  гишүүн Л.Эрдэнэчимэгийг анх Архи, тамхины тухай хууль санаачилж хэлэлцэж байхад иргэд “Эмэгтэй хүн аливааг өөрөө хардаг. Зөв хууль санаачилж, эмэгтэй гишүүд төрд байхад хэрэгтэй” гэх мэтчилэн ам сайтай байсан. Харин өнөөдөр энэ хандлага эсрэгээрээ эргэж Архи, тамхины тухай хууль баталж байсан эрхэм гишүүн төрийн ордонд архи уу, тамхи татсанд иргэд дургүйцэж, өмнөөс нь халаглаж сууна.  Архи, тамхины тухай хууль хэрэгжиж эхлэхэд томоохон архины үйлдвэр гэхээс илүүтэй жижиг 8 нэрийн барааны дэлгүүрүүдийг багагүй хэмжээний мөнгөн торгууль тавихаас  хэтрээгүй. Эрхэм гишүүнд бичлэгийнхээ талаар “Би 50.000 төгрөгийн торгуулаа төлчихсөн. Төрийн ордонд энэ үйлдлийг хийсэнд уучлаарай” гэж мэдэгдсэн. Үүнээс харахад манай улсын хууль 50 мянган төгрөгийн үнэтэй болсон юм гэж үү.  Эсвэл төрийн ордонд үнэгүйдсэн хууль уу. 

Гэтэл өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ авч хариуцлага тооцохгүй байгаа нь хачирхалтай. Гайхах хүн ч олон байна. Эсвэл хуулийг УИХ-ын гишүүн зөрчих гэж, энгийн иргэд мөрдөх гэж баталдаг уруу тогтолцоо манайд тогтжээ.


Мөн Монгол Улсын Их хурлын гишүүний ёс зүйгүй үйлдэл хэмээн гадны улс орны хэвлэлээр тархаж эхэлжээ. “Солонгос улс даяар Л.Эрдэнэчимэг гишүүний үйлдлийн талаар цочирдож байна. Хуулиа өөрөө батлаад өөрөө зөрчдөг...” хэмээн ярьж хэвлэлийн “Баатар” болж  байна. Тэнд амьдардаг монгол иргэд ч өмнөөс нь ичиж, бухимдаж байгаагаа илэрхийлсэн иргэдийн сэтгэгдэл цахим ертөнцөд хөвөрсөөр л. Үүний хэрээр Монгол Улсын нэр хүнд төдийгүй эрхэм төрийн түшээдийг сонгож бидний дуу хоолой болоорой гэж итгэж төрд гаргасан иргэд олон улсад гутамшиг болж байна. УИХ-ын гишүүн ард түмний төлөөлөл болох хүн хариуцлагатай, ухамсартай, ёс зүйтэй байх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ авч хариуцлага тооцохгүй байгаа нь хачирхалтай. Гайхах хүн ч олон байна. Эсвэл хуулийг УИХ-ын гишүүн зөрчих гэж, энгийн иргэд мөрдөх гэж баталдаг уруу тогтолцоо манайд тогтжээ. Засгийн газрын гишүүн ийм байдалтай байж болохгүй. Үүнтэй санал нийлэх хүн олон бий.

Оффшор данс, зодоон цохион, архи тамхи татах зэрэг үйлдлийг төрийн ордон хийж болох юм шиг санаж, тэнд хууль үйлчилдэггүй юм шиг аашлахаа хэзээ болих вэ эрхэм гишүүдээ.
Харин гадаадын улс оронд засгийн газрын гишүүн ийм ёс зүйгүй үйлдэл хийгээд ингээд олон нийтэд тархсан бол өөрийн хүсэлтээр суудлаа өгч, нэрээ татдаг. Энэ нь тэд ёс зүйтэй, буруугаа хүлээж чаддаг юм гэдгийг бид цөөнгүй жишээн дээр харсан. Харин манай улсад энэ мэт хүн чанартай, ёс зүйтэй гишүүн бий юү. Оффшор данс, зодоон цохион, архи тамхи татах зэрэг үйлдлийг төрийн ордон хийж болох юм шиг санаж, тэнд хууль үйлчилдэггүй юм шиг аашлахаа хэзээ болих вэ эрхэм гишүүдээ. Та нарын ёс зүйгүй үйлдэл гаргадаг төрийн ордныг ахмадууд төдийгүй энгийн иргэд хүндэлж сүслэн “Төрийн минь сүлд өршөө гэж” залбирч ирсэн. Гэтэл та нар тэнд зөөлөн сэнтийд нь заларсан хэрнээ үг, үйлдлээ хянах чадваргүй, ёсгүй байгаа нь харамсалтай. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
жйөйуж
албан тушаал эрх мэдэлд хүрч, түүгээрээ дамжуулан мөнгөжих, хөрөнгөжих гэж УИХ-д очдог. Мэдээж хууль зөрчиж, хулгай хийж, авилга авахгүйгээр УИХ-ийн гишүүний цалингаар баяжихгүй , хөрөнгөжихгүй.
2016/06/28 203.91.112.186
mgl
ai huurhii mglchuudaaa gj
2016/06/21 211.189.15.161