УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн ёс зүйгүй үйлдлээс болж олон нийтийн шүүмжлэл газар авч, цаашдаа түүний улс төрийн сонгуульд ч нөлөөлж мэдэхээр боллоо.
Ганц Л.Эрдэнэчимэгээр зогсохгүй энэхүү ёс зүйгүй бичлэгт нэр холбогдсон дуулианы гол эзэн Г.Уянга, бичлэгийн олон нийтэд дэлгэсэн сэтгүүлч Т.Алтаншагай, хуульч Х.Бат-Ялалт нарын нэр хүнд ч мөн унасан. Хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр нэр холбогдсон хүмүүс бүгд өөрсдийн тайлбараа хийсэн бөгөөд нэгэн ч шударга байж УИХ-ын сонгуулиас өөрийн хүсэлтээр нэрээ татаагүй. Харин энэ хууль бус бичлэг хийсэн, түгээн дэлгэрүүлсэнийхээ төлөө нэг нэгнээ дарж авах гэсэн арга үүнийг л бид төрд гарч байж засаж чадна хэмээн өөрсдийгөө уснаас хуурай авч гарахаар санаархсан ч бүтсэнгүй. Г.Уянга алдагдсан бичлэгийн талаар хэлэхдээ “ Энэ бичлэг Л.Эрдэнэчимэг бид хоёрыг холдуулж чадахгүй. Эрчүүд ямар арчаагүй юм бэ. Арчаагүй нийгэмээс болж байна. Миний гар утас хулгайд алдагдсан. Энэ бичлэгнээс болж бид хоёрыг муудалцсан хэмээн яригдаж байна. Харин ч бид улам батжиж, хамтрах хэрэгтэй” хэмээн нөгөө л нэг улс төрөө ярив. Түүний үгнээс ард түмнээсээ уучлалт гуйсан ганц ч үг гарсангүй. Сонгогчдоо таалагдахын тулд юу ч хамаагүй ярьж хэлж, ажил болгоныг мушгин гуйвуулдаг хүнийг эх оронч биш харин популист хэмээн нэрлэдэг. Үүнээс харахад тэд жинхэнэ популистууд болж таарав. Дуулиант бичлэг цацагдсаны маргааш Л.Эрдэнэчимэг яаран сандран хэвлэлийн бага хурал хийсэн нь өөрийгөө бүрч шаварт хутгаж орхив. Тодруулбал, хэвлэлийн хурлын үеэр өөрийнхөө санаачилсан тамхины тухай хуулийг төдийлөн сайн мэдэхгүй байгааг иргэд ажиглав.
Учир нь Тамхины тухай хуульд албан байгууллагад тамхи татвал хувь хүн 50 мянган төгрөгөөр торгуулна, харин албан тушаалтан тамхи татвал хөдөлмөрийн доод хэмжээгээр торгоно гэж заасан байдаг шүү дээ. Тодруулж хэлэхэд, Төрийн ордон дотор тамхи татсан төрийн өндөр албан тушаалтан. Тэрбээр хувь хүн биш гэдгийг энд тодотгож хэлэх ёстой.
Төрийн өндөр албан тушаалтан учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 240 мянган төгрөгөөр торгуулиа төлөх ёстой. Мөн үүнээс гадна тамхины хяналтын тухай хуулийн 13.1.2 дугаар зүйл заалтад хуулийн 6.7.9-д заасан буюу ажлын байран дээрээ тамхи татсан бол иргэнийг 50000 төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байдаг билээ.
Энэ мэт өөрийн санаачилсан хуулиа бүрэн гүйцэт мэдэхгүй ”Төрийн ордонд тамхи татсан учраас, 50 мянган төгрөгийн торгуулиа төлсөн, ард түмнээсээ уучлалт гуйж байна” хэмээн олон нийтийн мэдээлэлийн хэрэгслээр хээв нэг ярьж суув. Ард түмнийг хаана тамхи татах, хэдээр торгуулахыг хүртэл хатуу заасан уг хуулийг санаачилсан эрхэм төрийн түшээ өөрөө санаачилсан хуулиа мэдэхгүй тууж явна гэхээр даанч харамсалтай. Төрийн ордондоо тамхи татаж, архи ууна түүгээр ч үл барам өөрийнхөө санаачилсан хуулийг мэдэхгүй байна гэдэг хэр зохистой вэ. Найман нэрийн дэлгүүр болон, ТҮЦ-д хамгийн их борлуулалтай байдаг зүйл тамхины худалдаа байдаг. Өдөр хоногийн хоолоо олох гэж ядаж худалдаа эрхлэгчдийг тамхи зарлаа хэмээн торгож сүйд болдог. Үнэн хэрэгтээ ард түмэн ядарсан, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өөрөө задарсан байна......
Өчигдөр орой Л.Эрдэнэчимэгийн талаар сонгуулиас нэрээ татахаар болсон тухай мэдээлэл цахим ертөнцөөр гарсан бөгөөд тэрбээр энэ мэдээлэл худлаа гэдгийг цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Түүний энэ ташаа мэдээлэл гарсан даруйд цахим ертөнцөд иргэд санал сэтгэгдэлээ илэрхийлж, нэрээ татаж байгаал баярлалаа, таныг уучиллаа" гэсэн үгтэй сэтгэгдэлүүд ар араасаа цуварсан. Эрхэм гишүүний ухаантай шийдвэр гаргалаа хэмээн ард иргэд бодсон ч нэр хүнд нь монголдоо төдийгүй дэллхийд унасан тэрбээр гаргасан шийдвэртээ тууштай зүтгэх нээ.
.