8o
Улаанбаатар хот
mobile menu

Иргэн Хорлоо түрээсийн орон сууцыг сонгожээ

2016-06-21 16:17:40

Улаанбаатар хотын иргэдийн 60 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Иргэн Хорлоо ч тэдний адилаар гэр хороололд амьдардаг. Мэдээж айл өрх, иргэн бүр тохилог орон сууцад амьдрахыг хүсэж байгаа ч амьдралын боломж, бололцоо тэр бүр хүрэлцэхгүй байгаа. Иймээс бага дунд орлоготой иргэддээ зориулж ая тухтай амьдрах орчныг нь бүрдүүлэхэд чиглэсэн “Түрээсийн орон сууц” хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. “Түрээсийн орон сууц” хөтөлбөр батлагдаж, одоогийн байдлаар 929 иргэн хамрагдаад байгаа юм. Иргэд ч энэ ажилд ам сайтай байгаа учраас иргэн Хорлоо түрээсийн орон сууцанд орох хүсэлтээ өгөөд байгаа аж. Түрээсийн төлбөрийг Улаанбаатар хотод сард 280.000 төгрөг, орон нутагт 230.000 төгрөгөөс дээш гаргахгүйгээр тогтоосон. 2016-2020 онд 20000 айлын төрийн болон орон нутгийн түрээсийн орон сууцны 2 төрлийн санг бүрдүүлэх аж. Тодруулбал, байнгын буюу энгийн түрээс (төрөөс халамж үзүүлэх иргэдэд хөнгөлөлттэй үнээр байнга түрээслүүлэх), түрээслүүлж байгаад эзэмшүүлж, өмчлүүлэх (иргэд түрээсээр сууж байгаа байраа худалдаж авах хэлбэр) санг бүрдүүлэх юм байна. Хорлоо түрээсийн орон сууцаа яваандаа өмчлөх хүсэлтэй байгаа. Тиймээс түрээс төлөх замаар, байртай болох замыг сонгожээ.

Н.ЖАРГАЛ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
ер ойлгосонгуй турээсийн монгийг хуримтлал болгож байгаа юмуу эсвэл тусдаа монго хуримтлуулах юмуу учир начрыг нь зов бичиж ойлгуулаачээ худлаа толгой эргуулсэн юм бичээд магтаалаа хэтруулчих юм даа
2016/06/22 66.97.227.227
  • Recent
  • Most Read
  • Most Comment