Энэ сарын 18-ны 12:00 цагийн үед Эх, хүүхдийн эрдэм шинжилгээний төвийн сэхээн амьдруулах тасагт архинд гүн хордсон 12 настай Н гэх хүүхэд хүргэгдэн иржээ. Н гэх хүү эмнэлэгт хүргэгдэн ирэхдээ биеийн байдал тааруу, ухаан алдаж, таталт өгсөн байдалтай иржээ. Тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд Ховд аймгийн Булган сумаас энд морь унахаар ирсэн байжээ. Хурдан морь унадаг хүүхдийн хэлж байгаагаар хүү олон хоног архи уусан байх магадлалтай байгаа аж. Тус хүүхэд архинд гүн хордсон бөгөөд өнөөдрийг хүртэл ухаан ороогүй байна.