Нийслэлд үргэлжилэн орсон борооны улмаас Баянзүрх дүүргийн VIII, XVII, XII, XXI дүгээр хорооны гудамжны айл өрхүүд усанд автсан байна. Энэ талаар нийслэлийн онцгой байдлын газарт дуудлага иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Дэд бүтэц тохижилтын хэлтэс, НҮГ-1, 2, 3 тухайн байршлыг хамаарах хороодын удирдлагууд 11 нэгж техник тоног төхөөрөмж, 85 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллажээ. Уг бүрэлдэхүүн нийт 18 дуудлага дээр хамтран ус соруулж зайлуулах, далан босгох, зарим айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг хийсэн байна. Үерийн улмаас 21 дүгээр хорооны хатуу хучилтай 200 метр авто зам усанд автаж цөмөрч, эвдэрсэн байна. Мөн хорооны үерийн ус зайлуулах байгууламж ачааллаа даахгүй сэтэрч, халин гурван гудамжны 100 гаруй айл өрх усанд автсан байна.
100 гаруй айл усанд автжээ
2016-06-22 08:56:17