Учрал

Ням-Осор Учрал

Монгол ардын нам

"Оюуны элч-2016” оны шилдэг залуу багш шалгаруулах ёслолын ажиллагаа болно

УИХ-ын гишүүн доктор Ph.D Н.Учрал “Yes! Mongolia” Монголын  залуу багш нарын холбоог 2015 оноос удирдаж ирсэн билээ.  Н.Учрал гишүүн уг холбоог удирдаж ирсэн цагаасаа үйл ажиллагаанд нь тодотгол хийж, олон улсын багш нарын холбоо, Юнескод зөвлөх эрхтэй байгууллага болгон өргөжүүлж ажилласан байна. Мөн үүнээс гадна "Сургалтын боловсролын дэлхийн зөвлөл"-ийн албан ёсны гишүүний үүргийг биелүүлж олон улсын сүлжээнд нэгтгэх, гадаад дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах гэх мэт чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

 Тус холбоо нь  21 аймаг 9 дүүргийн боловсрол соёлын газруудтай хамтран Төрийн ордны их танхимд “Оюуны элч-2016” оны шилдэг залуу багш шалгаруулах ёслолын ажиллагааг зохион байгуулах гэж байна. 

“ОЮУНЫ ЭЛЧ-2016” ОНЫ ШИЛДЭГ ЗАЛУУ БАГШ ШАЛГАРУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ

2016 оны 12 сарын 02 Улаанбаатар хот

Хүүхэд залуучуудын эрдэм мэдлэгт оюуны их ундаргаа харамгүй зориулж, амьдралд хөл тавих анхны алхмыг чиглүүлж өгдөг багш хэмээх ариун үйлстнийг алдаршуулан урамшуулах зорилгоор оны шилдэг залуу багш шалгаруулах “Оюуны элч-2016” ёслолын ажиллагааг Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамтай хамтран зохион байгуулж Монголын залуу багш нарын холбооны “Оюуны од“ цол тэмдэг, Монголын Залуу Багш нарын Холбооны “Оюуны элч” цомыг олгоно.

Нэг. Шалгаруулах үндсэн үзүүлэлт

1.1.Шалгаруулах төрөл
• Оны шилдэг их, дээд сургуулийн багш
• Оны шилдэг ерөнхий боловсролын сургуулийн багш
• Оны шилдэг МСҮТ-ийн багш 
• Оны шилдэг цэцэрлэгийн багш 
• Оны шилдэг сургалтын төвийн багш
2. Нэр дэвшүүлэх багш нь сурган хүмүүжүүлэх салбарт 3-аас дээш жил ажилласан
3. Ажил мэргэжлийн ур чадвар, бүтээлч үйл ажиллагаагаараа бусдыгаа манлайлан ажилласан
4. Хариуцсан ажлын үзүүлэлт сүүлийн 3-5 жилд улс, хот, аймгийн дундаж түвшингээс дээшилсэн
5. Сүүлийн 3 жилийн үйл ажиллагааны ажлын үр дүнгийн үнэлгээгээр “А”буюу хангалттай үнэлгээ авсан
6. Дотоодын болон гадаадын эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд илтгэл тавьж, судалгааны ажил бүтээл гаргаж, мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн байх
7. Монголын залуу багш нарын холбооноос зохион байгуулсан олон нийтийн ажлуудад амжилт гаргасан байх
8. Нийгэм олон нийтийн идэвхтэй оролцогч, санаачлагч, зохион байгуулагч байх
9. Ажиллаж байх хугацаандаа ёс зүй, хэв журмын зөрчил гаргаагүй байх

Хоёр. Шалгаруулах журам


1. Оны шилдэг багшид их, дээд сургууль, ЕБС, цэцэрлэг, МСҮТ, сургалтын төв тус бүрээс 1 багшийг дэвшүүлнэ.
2. Оны шилдэг багш тодорхойлох асуудлыг тухайн сургуулийн захиргааны байгууллагын хурлаар хэлэлцэж тухайн багшийн тодорхойлолт, шагнуулах хүсэлтийг МЗБНХ-нд хүргүүлнэ.
3. МЗБНХ-д ирүүлсэн нийт нэр дэвшигчдийн дотроос 10 багшийг II шатны шалгаруулалтанд шалгаруулна. Шалгарсан оролцогчдоос 5 багшийг “Оюуны Элч“-ээр тодруулна.
4. 2016 оны 12 дугаар сарын 15-ны дотор материалыг ирүүлнэ. 
5. Хугацаа хоцорсон материалыг хүлээж авахгүй .

Гурав. Шагнал


1. “Оюуны Элч” цом, мөнгөн шагнал
Дөрөв. Шагнал гардуулах үйл ажиллагаа
1. Төрийн ордны их танхимд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 15:00 цагаас
Тав. Нэр дэвшсэн багшийн бүрдүүлэх материал
1. Шагналд нэр дэвшигчдийн өнгөрсөн онд хийгдсэн ажлын дэлгэрэнгүй тайлан / сүүлийн 3-5 жилийн ажлын тоон үзүүлэлтийг хавсаргана /
2. Байгууллагын удирдлагын зөвлөл болон байгууллагаас тодорхойлсон тогтоол шийдвэр, хамт олны хурлын албан тэмдэглэл
3. Ажил байдлын тодорхойлолт / ажлын чанар, үр дүн, амжилт, шинэ бүтээл санаачилсан тэргүүн туршлага зэргийг тоон үзүүлэлттэйгээр тусгасан байна /
4. Онцгой амжилт гаргасан бол түүнийг гэрчлэх баримт бичиг, шийдвэрийн хуулбар , бүтээлийн жагсаалт /ажлын ололт амжилтыг баримтаар нотлон холбогдох материалыг хавсарган ирүүлэх /
5. Аймаг дүүргийн боловсролын хэлтсийн даргын тодорхойлолт
Жич : Бүх материалыг 3 хувь авах бөгөөд файлаар uugan0929@gmail.com е-mail хаягаар илгээнэ үү.
Нэмэлт мэдээллийг : Монголын Залуу Багш Нарын Холбооны 88038451 дугаараас авна уу.

“МОНГОЛЫН ЗАЛУУ БАГШ НАРЫН ХОЛБОО”