Учрал

Ням-Осор

Учрал

Монгол ардын нам

УИХ-ын гишүүн Н.Учрал, Н.Амарзаяа нар АНУ-ын элчин сайдын яамны төлөөлөгчидтэй уулзав

УИХ-ын гишүүн Н.Учрал, Н.Амарзаяа нар өнөөдөр /2016.12.14/ АНУ-ын Элчин Сайдын Яамны Эдийн засаг, худалдааны албаны дарга Жон Б.МакДаниел тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Н.Учрал цаг гарган хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, УИХ-ын нэр бүхий 8 гишүүд “Инновацийг дэмжих лобби бүлэг байгуулсан. Монгол Улсын эдийн засаг амаргүй байна. Эдийн засгийг дэмжих, тэтгэх нэг үндэс нь инноваци. Тийм ч учраас бид инновацийг төрүүлдэг гарааны бизнесүүдийг дэмжих, тэдэнд туслах зорилгоор та бүхэнтэй хамтран ажиллах саналыг тавих гэсэн юм гэж онцоллоо.

Тэрээр цаашид Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, боловсронгуй болгох чиглэлд олон ажил хийгдэх шаардлага үүсч байгаа. Энэ бүхнийг шийдвэрлэхэд Монгол дахь АНУ-ын Элчин Сайдын Яам хамтран ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа УИХ-ын гишүүн Н.Учрал илэрхийллээ.

АНУ-ын Элчин Сайдын Яамны Эдийн засаг, худалдааны албаны дарга Жон Б.МакДаниел энэхүү саналыг бид хүлээн авч хамтран ажиллахад бэлэн байна. Энэ чиглэлээр бид тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлж ирсэн. Ирэх 2017 онд ч тодорхой ажлууд хийгдэнэ гэлээ. Мөн энэ ажлыг хэрэгжүүлэх хамгийн энгийн арга нь Монголын гарааны бизнес эрхлэгчдийг Америкийн Нэгдсэн Улс руу аваачин бизнесийн төлөөлөлтэй нь шууд уулзуулах боломж байгааг Жон Б.МакДаниел онцлон хэлэв.

Талууд Инновацийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээлийг судлах, гарааны бизнесийг дэмжих чиглэлээр ямар ажил хийх талаар санал солилцлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Mgm
Uchral in hurliin gishuun guai ajilaa hiimeer yum MGM casino dotor poker togloj baihaar zgeer
76.21.143.184