Өнөөдөр олон улсын олимпийн өдөр тойхиож байна. 1894 оны 6 сарын 23-ны өдөр Францын нийгмийн нэрт зүтгэлтэн Пьер де Кубертиний санаачилгаар цугласан олон улсын спортын зүтгэлтнүүд эрт цагт дайн байлдаанаа зогсоон байж тэмцэлддэг байсан олимпийн наадмыг орчин цагт сэргээн явуулах түүхэн шийдвэр гаргаж байсан түүхтэй аж. Орчин үеийн олимпизмийн хөдөлгөөн энэ өдөр үүссэн гэж үздэг ба 1948 оны Лондоны олимпийн жилээс эхлэн Олон улсын олимпийн өдрийг тэмдэглэхээр болжээ. Өдгөө Олон улсын олимпийн хорооны 205 орон энэ өдрийг өргөн дэлгэр тэмдэглэж байна. Харин манай улсын хувьд энэ өдрийг өргөн дэлгэр тэмдэглэн ирсэн бөгөөд өнөөдөр МҮОХ-ны гадна талбайд олимпт зориулсан “Бөртэ Чоно” хөшөөний нээлтийг хийхээр төлөвлөжээ.
Өнөөдөр олон улсын олимпийн өдөр тохиож байна
2016-06-23 10:08:00