“Рио-2016” зуны олимп эхлэхэд 43 хоног үлдээд байна. Энэ удаагийн олимпд оролцох монголын баг тамирчид ёслолын болон бэлтгэлийн хоёр янзын хувцсаар ижилсэх аж. Тэдний ёслолын хувцсыг “Шилмэл загвар” компанийнхан урлаж, бэлтгэлийн хувцсыг олон улсын брэнд өмсөх ёстой хэмээн үзэж гадаадаас захиалахаар болжээ. Энэ жилийн ёслолын хувцас өмнөх хоёр жилийнхтэй адил шар өнгөтэй байх бөгөөд загварын хувьд өмнөх 2012 оны алтан шаргал загвараасаа өөрчлөгдсөн гэдгийг албаныхан дуулгажээ.
“Рио-2016”-д монголын тамирчид шар өнгөөр гоёно
2016-06-23 11:34:39