Мэргэжлийн бокст хүч үзэж буй гавьяат тамирчин Н.Төгсцогт ээлжит тулаандаа ялалт байгууллаа. Тэрбээр өнөөдөр АНУ-ын Калифорни мужид болсон хагас хөнгөн жингийн тулаанд Мексикийн Педро Мелог хүнд цохилтоор буулган авсан юм. Н.Төгсцогтын хувьд он гарснаас хойш 4 тулаан хийж, бүх өрсөлдөгчөө ялаад байна.
Н.Төгсцогт ээлжит тулаандаа ялалт байгуулав
2015-12-05 12:08:00