Португалын Correio da Manha сонин Криштиано Роналдог албан ёсоор уучлалт гуйхыг шаарджээ. Унгартай хийх тоглолтын өмнө тус сонины сурвалжлагч Роналдогоос тоглолтод бэлэн байгаа эсэхийг лавласан аж. Роналдо үүнд нь эгдүүцэн микрофоныг нь нуур руу аваад шидчихсэн ажээ.