10o
Улаанбаатар хот
mobile menu

Ханиадыг хэрхэн эмчлэх вэ?

2015-12-05 12:27:00

Гадаа хүйтэн болж ханиад хаа сайгүй тархсан үед ханиаднаас сэргийлэх аргыг мэдэх нь зайлшгүй байдаг. Ханиад хүрсэн хойноо арга хэмжээ авах бус харин анхнаасаа ханиад хүрэхгүй байх арга хэмжээг авах хэрэгтэй юм. Иймд  хэрхэн ханиад хүрэхээс сэргийлэх талаар дараах зөвлөгөөг орууллаа.

Ханиад гэж юу вэ? Хүмүүс өөрсдийгөө ханиад хүрсэн гэдгээ мэддэг боловч чухам ханиад гэдэг нь юу болох,хэрхэн сэргийлэхээ сайн мэддэггүй.

1.    Ханиад нь вирусээр дамждаг.

2.    Ханиадны вирус хүний биед орсоноос хойш 4-5 хоногийн дараа илэрдэг.

3.     Хүнээс хүнд дамжихдаа илэрхээсээ өмнө 1 хоногийн өмнө халдварлаж эхэлдэг юм.

4.    Ханиад хүрсэн хүн натиах, ханиах үед ихэнхдээ хүнд дамждаг.

5.    Ханиадны шинж тэмдэг хоолой сөөх, толгой өвдөх, халуурах, ханиах, булчин өвдөх, үлбэгэр болох зэргээр илэрдэг.

Тэгвэл дараах аргаар та ханиаднаас өөрийгөө хамгаалж болно

1.    Вакцинд хамрагдах-Хамгийн эхний ханиаднаас хамгаалах найдвартай арга бол вакцин юм.

2.     Гараа сайн угааж байх. Хүмүүсийн ханиад хүрэх гол шалтгаан нь вирус авсан гараараа хамрандаа хүрэх, нүдээ нухах байдаг. Тэгэхээр та гараа байнга угааж байх нь таныг ханиад хүрэхээс хамгаалж чадна. Гараа дараах тохиолдлуудад байнга угааж байх шаардлагатай.

  Хоолоо бэлдсэн эсвэл бэлдэж байх, бэлдэхийнхээ өмнө гараа угааж байх,

Хоол идэхийнхээ өмнө болоод 00 орсоныхоо дараа,

Амьтаны биед хүрсэний дараа,

Гэр бүлийн хэн нэгэн чинь ханиад хүрсэн үед

3.    Тамхи татахгүй байх.

4.    Та ханиадныхаа тархалтыг багасгахын тулд салфетка хэрэглэх хэрэгтэй. Хэрвээ та алчуур хэрэглэх аваас ханиадны вирусны тархалт илүү их тархах болно.

5.    Архи хэрэглэхгүй байх. Судалгаагаар архи их хэрэглэдэг хүмүүс ханиадаар илүү их өвчилдөг гэдэг нь тогтоогдсон байна.

6.     Мөн ханиад тархахаас сэргийлэх нэг арга бол шүдний сойзнуудаа тусдаа байлгах. Гэр бүлийн гишүүд ихэнхдээ шүдний сойзнуудаа хамт нэг саванд хийсэн харагддаг. Гэтэл энэ нь сойзнуудын хоорондоо хүрэх боломжийг бий болгодог ба ингэснээр халдвар тархах нөхцөл болдог юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment