8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Цэндбаатар мөнгө, Х.Энх-Амар хүрэл медаль хүртлээ

2016-06-26 14:03:00

Боксын олимпийн эрх олгох “Баку-2016” олон улсын тэмцээн Азербайжан улсад энэ сарын 16-25-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.  "Рио-2016"-гийн эрх олгох хамгийн сүүлчийн тус тэмцээн  49 кг-д хоёр, -91, +91 кг-д тус бүр нэг, 52 кг-аас 81 кг-д тус бүр тав, олимпийн нийт 39 эрх олгосон байна. "Баку-2016"-д манай улсаас эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, туслах дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр нарын удирдлага дор 52 кг-д Х.Энх-Амар, 56 кг-д Э.Цэндбаатар, 75 кг-д Н.Шинэбаяр, 81 кг-д С.Эрдэнэбаяр нар оролцож, олимпийн хоёр эрх, мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүрсэн амжилт үзүүллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл