Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны календарт багтдаг “Чингис хаан” гран при тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээн энэ сарын 3-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болох юм байна. Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ийн жингийн барилдаан болох аж. Хоёрдахь өдөр нь эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг-ийн жинд аваргууд тодрох юм байна. Харин тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй 90, -100, +100, эмэгтэй -78, +78 кг-ийн жингийн барилдаан тус тус явагдах аж. Энэхүү тэмцээн дөрөв дэх жилдээ болж байгаа юм байна.