8o
Улаанбаатар хот
mobile menu

А.Сүхбат: Би өөрөө наадамд зодоглохгүй

2016-07-01 14:22:00

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон нэр дэвшигчдэд гишүүний түр үнэмлэхийг гардуулан өгсөн юм. Энэ үеэр Төв аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдоод байгаа А.Сүхбатын сэтгэгдлийг сонссон юм. Тэрбээр энэ талаар "Төв аймгийн 29 дүгээр тойргийнхоо ард иргэдэд баярласнаа илэрхийлье. Та бүхнийхээ итгэл сэтгэлийг ажил болгоно гэж амлаж байна. Хийх ажил олон байна. Эдийн засгийн хямрал, их өрийн асуудал гээд цаг наргүй ажиллаж байж амжилтад хүрнэ гэж бодож байна. Амьдралд буусан, бүрэн хэрэгжих боломжтой мөрийн хөтөлбөр  бий. Хэрэгжүүлэхийн төлөө бид хамтран ажиллах болно. Энэ жилийн  наадамдаа бэлтгэж таван хүүхдийн бэлтгэл хийлгэж байна.  Хүүхдүүдээ бэлтгэлээ сайн хангахад нь тусалж байна. Би өөрөө наадамд зодоглохгүй. Би чинь багш хүн шүү дээ" гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Зодоглоод яадийн, Допингоо хэрэглэхгүй бол 1 ч давахгүй юм чинь.
2016/07/02 103.23.51.2
Зочин
Зүүний манлайд зодоглочих л доо.Одоо УИХ-ын гишүүн болсон чинь урамшуулал болгоод хэн ч булаалцалдахгүй байх
2016/07/01 103.26.194.27
zochin
SVXBAT ABRAGADAA BAYAR HVRGIE. BARILDSAN CH YADIIN MUNDAG SAIH BUH ARD TVMNII BAXARXAL..SAIXAN MEXTEI XIIMORILOG BUXIIG XARAX URAMTAI BAIDAG YU JINXENE NAADAMIIN SHIGTGEE BUH DUU.
2016/07/01 103.57.93.45
Зочин
Энэ чинь зодог тайллаа гээд л уйлж майлаа л байсан биз дээ тэгэхээр мэдээж барилдахгүй биз дээ
2016/07/01 103.229.122.126