ОХУ-ын Челябинск хотод энэ сарын 1-3-ны өдрүүдэд “Open Asian Powerlifting Championship” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Уг тэмцээнд манай тамирчид амжилт дүүрэн оролцон, зургаан тамирчин өрсөлдөж, бүгд медаль хүртсэн байна. Тодруулбал, ОУХМ Ш.Алтанбагана насанд хүрэгчдийн -100 кгийн жинд түрүүлж, Ази тивийн хошой аварга, ОУХМ Ш.Ариунбаатар насанд хүрэгчдийн -90 кгийн жинд, Спортын мастер Б.Гансүх насанд хүрэгчдийн -110 кгийн жинд, Олзвойгийн Гантөмөр насанд хүрэгчдийн ангилалд тус тус түрүүлж, Ази тивийн аварга болжээ. Түүнчлэн Спортын дэд мастер М.Манлайбаатар насанд хүрэгчдийн -82,5 кгийн жинд мөнгөн медаль хүртэв. Харин ОУХМ Б.Цэгмэд ахмадын ангиллын -82,5 гийн жинд түрүүлж, Ази тивийн аваргаар шалгарсан байна.
Пауэрлифтингийн Азийн аваргаас манай тамирчид 6 медаль хүртлээ
2016-07-04 12:44:00