8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Сумъяа Рио-гийн дэмжээнд зодоглоно

2016-07-05 08:16:35

Дэлхий нийт спортын дээвэр дор нэгдэж, шударга, үнэнч, эв нэгдлийг эрхэмлэсэн олимпийн наадамд болсон "Рио-2016" эхлэхэд нэг 30 хоног үлдлээ.  Зуны XXX олимпд манай улс анх удаа хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцох юм байна. Үүгээрээ ч онцлог юм аж.  "Рио-2016"-д манай улсаас спортын 9 төрөлд оролцох юм байна. Тодруулбал: 

  • ЧӨЛӨӨТ БӨХ- 10 (Эрэгтэй 6, эмэгтэй 4)
  • ЖҮДО БӨХ – 13 (Эрэгтэй 7, эмэгтэй 6)
  • БОКС - 6 (Эрэгтэй)
  • БАЙТ ХАРВАА - 1 (Эрэгтэй)
  • БУУДЛАГА -3 (Эмэгтэй)
  • МАРАФОН ГҮЙЛТ - 4 (Эрэгтэй 2, Эмэгтэй 2)
  • ТАЭКВОНДО - 1 (Эрэгтэй)
  • ХҮНДИЙГ ӨРГӨЛТ - 1 (Эмэгтэй)
  • УСАНД СЭЛЭЛТ -2 (Эрэгтэй 1, Эмэгтэй 1)

РИО-2016: ЭРХ АВААД БУЙ ТАМИРЧИД

ЧӨЛӨӨТ БӨХ (10)

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяаг Допингийн эсрэг зөрчил гаргасан хэмээн үзэж, түүний шинжилгээнээс  0.7 микрограм бодис илэрсэн гэх үндэслэлээр Рио-“ 2016” олимпод оролцох эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сард Дэлхийн нэгдсэн бөхийн холбоо /UWW/ гаргаж байсан билээ. Тэгвэл Дэлхийн нэгдсэн бөхийн холбоо /UWW/, Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/ түүний олимпод оролцох эрхийг сэргээхээр болсон тухай албаны эх сурвалжууд хэллээ.

WADA хуралдаад, 2016 оны аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл тамирчдын допингийн шинжилгээгээр мельдониум бага хэмжээгээр илэрсэн бол "Хэвийн" гэж үзэхээр болсон тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт олон нийтэд хүрлээ. Ингэснээр Допингийн эсрэг зөрчил гаргасан гэж үзсэн зарим тамирчдын олимпод оролцох эрхийг сэргээх нөхцөл бүрдэж байна. Одоогоор Дэлхийн нэгдсэн холбоо, Дэлхийн допингийн эсрэг агентлаг Э.Сумъяагийн олимпийн эрхийг сэргээх тухай албан ёсны шийдвэр бүхий бичгийг Монголд ирүүлээгүй байгаа ч эх сурвалжууд шийдвэр баттай болохыг мэдэгдэж байгаа юм.

Э.Сумъяагийн эрх сэргэснээр Монголын чөлөөт бөхийн тамирчид эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн жинд Рио-гийн дэвжээнд өрсөлдөх болно.

Эрэгтэй

  1. Э.Бэхбаяр /57 кг/
  2. Г.Мандахнаран /65 кг/
  3. П.Өнөрбат /74 кг/ 
  4. О.Үйтүмэн /86 кг/
  5. Д.Хүдэрбулга /97 кг/
  6. Ж.Чулуунбат  /125 кг/

Эмэгтэй

  1. Э.Сумъяа  /53 кг/
  2. П.Орхон  /58 кг/
  3. С.Батцэцэг /63 кг/
  4. О.Насанбурмаа /69 кг/

ЖҮДО БӨХ: (13)

Эрэгтэй: 

  1. Ц.Цогтбаатар /60 кг/
  2. Д.Төмөрхүлэг /66 кг/ 
  3. Г.Одбаяр /73 кг/
  4. О.Ууганбаатар /81 кг/
  5. Л.Отгонбаатар /90 кг/
  6. Н. Түвшинбаяр /100 кг/
  7. Б.Тэмүүлэн /+100 кг/

Эмэгтэй: 

  1. М.Уранцэцэг /48 кг/
  2. А.Цолмон /52 кг/
  3. Д.Сумъяа /57 кг/
  4. Ц.Мөнхзаяа /63 кг/
  5. Ц.Наранжаргал /70 кг/
  6. П.Лхамдэгд /-78 кг/

БОКС: (6)

  1. Г.Ган-Эрдэнэ /49 кг/
  2. Х.Энх-Амар /52 кг/
  3. Э.Цэндбаатар /56 кг/
  4. Д.Отгондалай /60 кг/
  5. Б.Чинзориг /64 кг/
  6. Б.Түвшинбат /69 кг/

БУУДЛАГА: (3)

  1. О.Гүндэгмаа (Гар буу) 
  2. Ц.Мөнхзул (Гар буу)
  3. Г.Нандинзаяа (Урт буу)

ХӨНГӨН АТЛЕТИК / МАРАФОН (4)

  1. Б.Сэр-Од
  2. Д.Гантулга
  3. Л.Отгонбаяр
  4. Б.Мөнхзаяа

БАЙТ ХАРВАА (1)

  • ОУХМ Ж.Гантөгс

ТАЭКВОНДО (1)

  • П.Тэмүүжин (58 кг)

ХҮНДИЙГ ӨРГӨЛТ (1)

  • М.Анхцэцэг (75 кг)
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Buruu zurag oruulsan baina zurgaa soliochee ene bol judogiin Sumiya baina
2016/07/05 103.26.195.187
zochin
judogiin sumyagiin zurag bish uu
2016/07/05 202.9.42.3
Unshigch
Zuragaa solioch ee! Setguulichee anduursan bna?!!!!!
2016/07/05 122.201.21.156