8o
Улаанбаатар хот
mobile menu

Хурдан морьдын уралдааны хуваарь гарчээ

2016-07-05 14:29:57

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр баяр наадмын өдрүүдэд хурдан морины уралдааныг зохион байгуулах, эрлийз морьдыг хэрхэн ангилах,  уралдааны хуваарийг танилцууллаа.

Хурдан морьдын уралдааны хуваарь:

  • Энэ сарын 10-нд хязаалан, шүдлэн насны морьд
  • Энэ сарын 11-нд азарга, их нас морьд
  • Энэ сарын 12-нд соёолон, даага уралдана. 

Үүнээс гадна “Монголын морин спорт уяачдын холбоо”-ноос “Морьтон монгол” үзүүлбэрийг морьд эргэх хугацаанд үзүүлж, холч морьдын уралдааныг  энэ сарын 10-нд, жороо морьдын уралдааныг  13-нд зохион байгуулахаар болсон талаар мэдээлэл өгсөн юм. Харин энэ сарын сарын 13-нд Эрлийз морьдын уралдаан болж уяачдын баярыг тэмдэглэх юм байна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл