
Гүрж улсад болсон Хүндийн өргөлтийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчин М.Алтанцэцэг нэг алт, хос мөнгөн медаль хүртсэн билээ. Өнөөдөр Хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэгт “Рио-2016” олимпийн тэтгэлгийг нь гардууллаа. Дэлхийн залуучуудийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд амжилт үзүүлж нэг ал, хоёр мөнгөн медальтай болж чадсан М.Анхцэцэг болон дасгалжуулагч Ц.Хосбаяр нарыг МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, "Рио-2016" Монголын багийн ахлагч Ж.Хатанбаатар нар өнөөдөр хүлээн авч уулзсан юм. Олимпийн тэтгэлэгийг нь албан ёсоор гардуулан өгч, баяр хүргэж, олимпийн дэвжээнд өндөр амжилт гаргахыг хүслээ.



