8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм:С.Жавхлан хоёр Байнгын хорооны гишүүнээр ажиллахаар болж, Урианхай сурын харваа эхэлсэн өдөр

2016-07-07 17:50:00

Нарыг бөхтэй, морьтой, суртай нь айлсуулдаг Монгол наадам 
Нэрийг улстай, устай, нутагтай нь ижилсүүлдэг Монгол наадам 
Хурыг мэхтэй, цэцтэй, хурдтай нь хайрладаг Монгол наадам 
Хуурыг хөгтэй, аялгуутай, чавхдастай нь эгшиглүүлдэг Монгол наадам айсуй. Нийгэм , улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл ядвлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу. Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа дараах мэдээлүүдийг онцолж байна.

Байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталлаа

Яг одоо Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдаж байна. Чуулганы нэгдсэн хуралдаан товлосон цагаасаа бага зэрэг хоцорч эхэлсэн бөгөөд Байнгын хороодын гишүүдийг баталлаа. УИХ-ын дарга М.Энхболд гишүүдэд байнгын хороодод хуваарилсан байдлыг танилцуулж дууслаа. Ингээд УИХ-ын байнгын хороодын гишүүдийг хуралд оролцсон гишүүдийн 87.7 хувийн саналаар баталлаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Ардчилсан намын бүлгийн есөн гишүүн тус бүр гурван байнгын хороонд харьяалагдаж байгаа. Хуралдаа идэвхтэй оролцоод ажиллаарай. 2012 онд МАН УИХ-д цөөнх байхад бүлэггүй, байнгын хороонд ч харьяалагддаггүй, дуу хоолойгоо хүргэж чаддаггүй байсан. Ийм зовлонг туулж гарсан учраас цөөнхийн бүлгийн гишүүддээ хүндэтгэлтэй хандаж, тус бүр гурван байнгын хороонд харьяалуулсан шүү” гэдгийг тодотголоо. Одоо байнгын хороод тус бүр дарга нараа сонгоно. Байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталснаар өнөөдрийн хуралдаан өндөрлөнө. 

АСЕМ-ын бэлтгэл ажил бүрэн хангагджээ

Улаанбаатар хотноо энэ сарын 15-16-ны өдрүүдэд болох АСЕМ-ын дээд түвшний уулзалтад АСЕМ-ын гишүүн 34 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар оролцохоор болсон байна. Энэ талаар  Гадаад хэргийн сайдЛ.Пүрэвсүрэн өнөөдөр ГХЯ-ны “Мэдээллийн цаг”-аар мэдээлэл өгсөн юм. АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт нь АСЕМ-ын 20 жилийн ойтой давхцаж байгаа тул энэ удаагийн уулзалтыг “Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн түншлэлийн төлөө” сэдвээр зохион байгуулагдах юм байна. Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажил үндсэндээ хангагдаж дууссан гэдгийг энэ үеэр онцолж байдаа. Улмаар энэ сарын 12-ноос АСЕМ-ын эхний зочид манай улсад ирэх аж. Энэхүү чуулганд АСЕМ-ын гишүүн 51 орон, хоёр олон улсын байгууллага бүрэн төлөөлөлтэйгөөр оролцох юм байна. Тухайлбал, Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Туск, Европын комиссийн Ерөнхийлөгч Ж.К.Юнкер, Европын Гадаад харилцааны албаны Дээд төлөөлөгч Ф.Могерини нар хүрэлцэн ирэхээ мэдэгдээд байна. Мөн дээд түвшний уулзалтын үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ, Ерөнхий сайд Нгуен Суан Фук, Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн нар зэрэг 4-5 улсын төр, засгийн тэргүүн нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байгаа аж. 

Ирэх 4 жилд төр түших эрхмүүд

Дэнж хотойтол нааддаг монгол түмний Үндэсний их баяр наадам эхлэхэд цөөхөн хоног үлдээд байгаа энэ өдрүүдэд улс төрийн халуун үйл явдлууд өрнөж ирэх 4 жилд төр түшиг эрхмүүд тодорлоо.  Тодруулбал, 2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль болж МАН үнэмлэхгүй ялалт байгуулсан билээ. Тэгвэл өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулсан. Харин намын Бага хурлаас Ерөнхий сайдад Ж.Эрдэнэбатыг нэр дэвшүүлэхэд хуралд оролцогчдын 100 хувийн саналаар дэмжсэн юм. Тиймээс өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдыг томилно.Улмаар ирэх 4 жилд Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбат, УИХ-ын даргаар М.Энхболд ажиллана. Мөн эл өдөр нийслэлийн ИТХ анхны хуралдаанаа хийж нийслэлийн Засаг даргаар Су.Батболд, НИТХ-ын даргаар Ц.Сандуй нарыг сонгосон юм.  Ингэснээр ирэх дөрвөн жилд улс орныг удирдах Засгийн газрын тэргүүн болон нийслэлийн дарга нар тодорхой болсон юм. Ирэх 4 жилд төр түших эрхмүүдийг танилцуулж байна. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа эхэллээ

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын арга хэмжээ өнөөдөр урианхай сурын харваагаар эхэллээ. Сурын харваа орой 19:00 цаг хүртэл үргэлжилэх юм байна.  Харин маргааш буриад сурын харваа, энэ сарын 9-нд хүүхдийн сурын харваа эхлэх аж. Үндэсний их баяр наадмын сурын харваанд жил бүр 21 аймгийн 500 гаруй харваач оролцож цэц мэргэнээ сорьдог. Монгол сурын харваа нь буриад, урианхай, үндэсний гэсэн гурван төрлөөр уламжлалаа хадгалан хөгжиж ирсэн билээ. Эрийн гурван наадмын нэг сурын харваанд нэг түрүүлбэл мэргэн, хоёр түрүүлбэл хошой мэргэн, гурав удаа тэргүүлбэл гоц мэргэн, дөрөв бол гарамгай, тав бол дархан мэргэн цолыг хүртдэг байна. Монгол улсын хэмжээнд мэргэн цолтой 100 гаруй харваач байдаг.

УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга М.Энхболд шинээр сонгогдсон нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Амарбаясгалан нарыг өнөөдөр хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.УИХ-ын дарга М.Энхболд  нийслэлийн удирдлагуудад хандаж үг хэлсэн юм. Тэрбээр нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль амжилттай болж, сонгуулийн үр дүнгийн дагуу бүтэц, зохион байгуулалтаа хурдан шийдвэрлэж удирдлагуудаа сонгосон байна. Манай намаас нэр дэвшигчид сонгогчдын итгэлийг хүлээн нийслэлийн ИТХ-д олонхи болж, нийслэлийн иргэдийн амьдралыг авч явах хариуцлагатай үүрэг хүлээлээ. Иймээс сонгогчдынхоо итгэл найдварыг зүтгэлээр хариулж, хариуцлагатай ажиллах шаардлага тулгарч байна гэдгийг онцлов.

Шуурхай: Чуулган эхэллээ

УИХ-ын чуулган 15:00 цагт эхлэхээр товлосон байсан ч ийнхүү 30 минутаар хоцорч дөнгөж сая эхэллээ. Яг одоо чуулганы хуралдаанаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд харьяалагдах гишүүдийг баталж байна. Улмаар энэ удаагийн чуулганы хуралдаанаар байнгын хороодыг байгуулах юм байна. 76 гишүүн доорх байнгын хороодод харьяалагдаж ажиллах юм байна. 

Байнгын хороод:

  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

  • Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

  • Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хороо

  • Өргөдлийн байнгын хороо

  • Төсвийн байнгын хороо

  • Хууль зүйн байнгын хороо

  • Эдийн засгийн байнгын хороо

 Хоёр настай хүү усанд урсаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ

Хоёр иргэн усанд живж амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, Булган аймгийн Бүрэгхангай суманд өчигдөр аадар бороо орсан байна. Үүний улмаас тус сумын гуравдугаар багийн Дэрст гэх газар уулын үер бууж, жалганд тоглож байсан хоёр настай хүү урсаж амиа алдсан байна. Энэ хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас эцэг эхчүүдийг хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах болон үер усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна. Мөн өчигдөр Архангай аймгийн Тариат сумын Тэрхийн цагаан нууранд Эрдэнэбулган сумын иргэн 32 настай Б, 30 настай Г нарын хоёр эрэгтэй живж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Түүнчлэн баяр наадмын өдрүүдэд эцэг эхчүүд хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулдаг тул болзошгүй эрсдлээс цаг ямагт сэргийлэхийг албаны хүмүүс анхааруулж байна. Сүүлийн үед ийнхүү усанд осолдож амиа алдах харамсалтай хэрэг гарах болсон ойрын хэдэн өдөр аагим халж байгаагаас үүдэн иргэж агаар салхин гарах, гол ус бараадаж амрах нь ихссэнтэй холбоотой гэдгийг онцолжээ. Иргэд агаар салхинд гарч, аялж зугаалахдаа бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулах мөн өөрсдөө ямарт сонор сэрэмжтэй байхыг онцгой байдлыг газраас анхааруулж байна.  

М.Анхцэцэг олимпийн тэтгэлгээ гардан авлаа

Гүрж улсад болсон Хүндийн өргөлтийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчин М.Алтанцэцэг нэг алт, хос мөнгөн медаль хүртсэн билээ. Өнөөдөр Хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэгт “Рио-2016” олимпийн тэтгэлгийг нь гардууллаа. Дэлхийн залуучуудийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд амжилт үзүүлж нэг ал, хоёр мөнгөн медальтай болж чадсан М.Анхцэцэг болон дасгалжуулагч Ц.Хосбаяр нарыг МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, "Рио-2016" Монголын багийн ахлагч Ж.Хатанбаатар нар өнөөдөр хүлээн авч уулзсан юм. Олимпийн тэтгэлэгийг нь албан ёсоор гардуулан өгч, баяр хүргэж, олимпийн дэвжээнд өндөр амжилт гаргахыг хүслээ. 

“АСЕМ-ын Залуучуудын чуулган” нээлтээ хийлээ

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын хүрээнд зохион байгуулах дагалдах есөн хурлын нэг “АСЕМ-ын Залуучуудын чуулган” энэ сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. Энэхүү чуулгын нээлт өнөөдөр Улаанбаатар чуулгын байранд боллоо. Энэхүү чуулганыг нээж, Монгол Улсын гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн үг хэлсэн юм. Мөн Ази- Европын сангийн гүйцэтгэх захирал, Элчин сайд Занг Ван, Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат нар урилгаар оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Чуулганд оролцогч гадаад оюутан, залуусын ихэнх нь Монголд анх удаа ирж байгаа бөгөөд Монгол оронтой танилцах хүсэлтэй 3900 гаруй залуус бүртгүүлснээс зөвхөн 100 шилдэг залуу шалгарсан гэнэ. Харин монголын талаас 300 гаруй залуусаас 50 төлөөлөгч нь оролцож байгаа ажээ. “АСЕМ-ын Залуучуудын чуулган”-аар АСЕМ-ын гурван тулгуур болох улс төр, эдийн засаг, нийгэм соёлын асуудлыг хэлэлцсэн салбар хуралдаанууд Монголын залуучуудын холбооны байранд хоёр өдөр үргэлжлэх юм. Харин хаалтын хурал энэ сарын 9-нд Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд болох юм байна. Ийнхүү 51 орны залуус өөрсдөд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдэл хайхаас гадна Монголчуудын эртний түүхэн соёл, ёс заншилтай танилцах сонирхолтой хөтөлбөрт хамрагдах аж. 

Наадмын сүлд дуу "Миний монголын наадам"

Бүх оддын хамтарч дуулсан Монгол Улсын Үндэсний их баяр наадмын сүлд дуу "Миний монголын наадам" дуу мэндэллээ. Дууныг аяыг УГЗ Л.Балхжав, үгийг СГЗ Ш.Гүрбазар бичиж, хөгжмийн найруулгыг хөгжмийн зохиолч СТА Б.Чинбат хийсэн байна. Тулгар төрийн 2225 жил, Их монгол улс 810 жил, Тусгаар тогтнолын 105, Ардын хувьсгалын 95 жилийн Үндэсний их баяр наадамд зориулсан "МИНИЙ МОНГОЛЫН НААДАМ" дууг хүлээн авч үзнэ үү. Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.

Наадмын тасалбарыг өнөөдрөөс худалдаалж эхэллээ

Үндэсний их баяр наадам болоход цөөхөн хоног үлдлээ. Сүүлийн хэдэн өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр наадмын тасалбарыг өчигдрөөс худалдаална гэсэн мэдээлэл гарч эхэлсэн нь ташаа мэдээлэл аж. Харин наадмын тасалбарыг өнөөдрөөс эхлэн албан ёсоор  Соёлын төв өргөө болон Бөхийн өргөөний билетийн кассаар борлуулж эхэллээ. Тасалбарын үнэ сүүдрэвчтэй, сүүдрэвчгүй суудлаасаа хамаарч өөр өөр байгаа юм байна. Сүүдрэвчгүй нь 16 мянга, сүүдрэвчтэй нь 24 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж эхэлжээ. Ингэхдээ шагийн наймаачдаас сэрэмжилж нэг хүнд дөрвөөс дээш тасалбар борлуулахгүй байхаар зохицуулалт хийсэн аж. Харин жуулчдад зориулсан тасалбар 25 ам.доллар юм байна.  

Гурван жил дамнасан хар тамхичдыг шүүх хурал эхэллээ

Бүлэглэн үйлдсэн гэх хар тамхины хэрэгт холбогдоод буй Х.Ермак, Б.Явуухулан, Э.Агар, Э. Уянга нарын зургаан хүнийг шүүх хурал өнөөдөр өглөө 09.00 цагт эхэлээ. Шүүх хурал Баянгол дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болж байна. Уг хэрэгт сэжиглэгдээд байгаа залуусийн гурав нь одоо цагдан хоригдож байгаа. Нөгөө гурав нь гадуур батлан даалтад байгаа  юм байна. Уг нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард шүүх хуралдаан нь болж шүүгдэгч нарт холбогдох зарим гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, зарим гэмт хэргийг зүйчлэлийг өөрчлөн, тэднийг тус бүр холбогдох гэмт хэрэгт нь гэм буруутайд тооцож, шүүгдэгч Х.Ермект 11 жил хорих ял, Б.Явуухуланд 10 жил 6 сар хорих ял, шүүгдэгч Э.Агар, И.Гомбо-Очир, Э.Уянга, Б.Энхболд нарт тус бүр 6 сар баривчлах ял оноож байжээ .Гэвч дараагийн шүүх хуралдаанаар тэдэнд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Ингэснээр хэрэг нь дахин анхан шатны шүүхээр орохоор болжээ. Тэдэнд холбогдох хэрэг өдгөө гурван жил дамнаж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
Enkhbold bolimoor yum dahiad yu ideh gj bgaan bloo
2016/07/08 202.131.242.254
TURT YOS
BAHARHMAAR SAIHAN TURTEI ULS DAA LUIVARCHID NI EELJILJ TUR BARIDAG
2016/07/08 203.91.115.35
zochin
Chi gantsaaraa Mongol hun bish biz dee, teriin ajil bol teriin ajil, eh oronch baij bolno, gehdee delhii dayar Parliamet-d emsdeg olon ulsiin jishig huvtsas bol comtum
2016/07/07 103.26.193.160
зочин
ёстой сумтай хүн сонгох юм аа
2016/07/07 122.201.21.2
Тэрсээ
Эх оронч Жавхлан хэзээ бусдаас онцгойрч малгайтайгаа төрийн ордоноор таахалзах юм бэ? Энэ хэвээр байх бол 4 жилийн дараа хожгор амьтан төрийн ордоноос гарах юм байна л даа. Бусдын жишгээр байл даа.
2016/07/07 202.21.116.2