Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадам болоход цөөхөн хоног үлдлээ. Эрийн гурван наадмаа үзэж, дэнж хотойтол наадахаар хүн бүр хоног тоолон хүлээж байгаа. Тэгвэл эрийн гурван наадмын бай эхнээсээ тодорчээ. Энэ жилийн улсын наадмынтүрүү бөхийг “Ланд круйзер-200” автомашин, 15 сая төгрөгөөр шагнахаар болсон байна. Мөн Японы “Тоёото мотор корпораци” гурав дахь жилдээ үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр оролцох болсон аж. Шагналыг энэ сарын сарын 13-нд 10.30 цагт Чингисийн талбайд гардуулж өгөх юм байна. энэ жил Улсын их баяр наадмын зүлэг ногоон дэвжээг өнгөлж, наадамчин олноо баярлуулах түрүү бөх хэн байхыг хэдхэн хоногийн дараа харах үлдэж байна.
Түрүү бөхийг "Ланд-200"-гаар мялаана
2016-07-08 09:43:00