8o
Улаанбаатар хот
mobile menu

Наадамд зодоглох бөхчүүдийг өнөөдрөөс бүртгэж эхэллээ

2016-07-08 11:00:00

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулсны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр-наадамд хууль, дүрмийн дагуу даатгуулсан, 18-аас дээш насны хүчит 1024 бөх барилдана. Барилдах бөхчүүдийг өнөөдрөөс бүртгэж эхэлээ. Бүртгэл энэ сарын 9, 10-ны өдрийн 10.00-17.00 цагт Монгол бөхийн өргөөнд бүртгэх юм байна. Бөхчүүд ирэхдээ хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхээ авчирч, өөрийн биеэр бүртгүүлнэ. Зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүй болохыг онцлон анхааруулж байна. Харин өсвөр 128 бөхийн барилдаанд барилдах 14-15 насны хөвгүүдийг энэ сарын 8, 9-ний өдрийн 10.00-18.00 цагт Монголын хүүхдийн ордонд бүртгэнэ. Барилдаанд 2000 оны 1-р сарын 1-нээс хойш төрсөн хөвгүүд барилдана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл