Аймгийн Засаг даргын ивээл дор эдүгээ 3 дахь жилдээ зохион байгуулагдсан аймгийн аварга шалгаруулах АДУУЧИН тэмцээний аваргууд тодорлоо. Энэхүү аймгийн Засаг даргын Тамгын газар, Даланзадгад сум, Хүнс хөдөө аж ахуйн газар, Ханхонгор сум хамтран 7 сарын 7-ны өдөр зохион байгуулсан уурга ташуур шүүрэх, уран уургач, уран бугуйлч, эмнэг хангал булгиулах олон төрөлт тэмцээнд Булган сумын адуучин Д.Бундхорол тэргүүлсэн бол, Хүрмэн сумын адуучин С.Энхбаяр дэд байрт шалгарч, Ноён сумын адуучин Б.Батбилэг гутгаар байрт шалгарсан байна.
Өмнөговь аймгийн аварга шалгаруулах адуучин тэмцээн болов
2016-07-08 15:58:26