8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Ариунболд: Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол цолыг хураана

2016-07-08 16:37:00

ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооны дарга Н.Ариунболд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.  Энэ үеэр Үндэсний бөхийн салбар комисс хэд хэдэн удаа хуралдаж, хоёр асуудлыг эцэслэн шийдлээ. Эхний асуудал бол сэргээшийн асуудал. Салбар комиссын зүгээс сэргээшийн асуудалтай эвлэрэхгүй. Ямар нэгэн байдлаар сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол барилдаж авсан цолыг хураана. Энэ асуудал дээр эргэлзэх зүйл байхгүй. Мөн Энэ жил гурван тэгш ой таарч байгаа учраас 1024 бөх барилдаж нийт 10 даваа гарна. Энэ жил гурван тэгш ой таарч байгаа учраас 1,024 бөх барилдаж, 10 даваа гарна. Үндэсний баяр наадмын тухай хуулийн 7 дугаар зүйлээр дээрх асуудлыг зохицуулдаг. 1024 бөх барилдсан жил улсын арслангаас доош цолтой бөх ес давж арслан, 10 давж аварга цол хүртэнэ. Харин арслан цолтон 10 давж түрүүлсэн бол аварга, аварга цолтон түрүүлсэн бол даян аварга, даян аварга түрүүлсэн бол дархан аварга цол хүртэнэ. Арслангаас дээш цолтон түрүүлбэл цол дахиулан олгоно гэсэн зүйл байхгүй гэдгийг онцолсон юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл