8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Магалжавт Улсын заан цол нөхөн олголоо

2016-07-09 15:15:00

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарим бөхчүүдэд цол олгох тухай зарлиг гаргалаа. Тус зарлигт "Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн саналыг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил, Ардын хувьсгалын 85 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдсан Монгол Улсын начин Шүхэртийн Уламбаярт Улсын харцага, Монгол Улсын харцага Цэрэндашдоржийн Магалжавт Улсын заан цол тус тус нөхөн олгосугай" гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл