8o
Улаанбаатар хот
mobile menu

Нагоя башё өнөөдөр эхэлнэ

2016-07-10 12:35:00

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооноос энэ сарын тэмцээн Нагоя башё өнөөдөр эхэлнэ.

Нагоя башёд зүүн жигүүрийг өнгөрсөн башёгийн тэргүүн бөх их аварга Хакүхо манлайлан  37 дахь цомоо өргөхөөр барилдана. Харин баруун жигүүрийг 2 түрүүтэй Ёкозүна Какарюү тэргүүлэх аж. Мэргэжлийн сүмо бөхчүүдийн ерөнхийлөгч 7 түрүүтэй Харумафүжи хамгийн сүүлд эрэмбэлэгджээ.

Арслангуудыг японы озэки Кисэносато толгойлох бөгөөд өнгөрсөн оны тавдугаар сард Нацү башёд түрүүлсэн озеки Тэрүнофүжи энэ удаад цолоо хамгаалах барилдаан хийх юм. Бэртэл гэмтэлээ бүрэн илааршуулж барилдвал түүнд түрүүлэх ч бололцоо бий.

Тэгвэл өнгөрсөн башёд тун сайн барилдсан Точиношин, Кайсэй нар сэкиваке цолд хүрчээ. Маэгашира цолтой 4 бөх барилдахаас Ичиножёо маэгаширигийн долоод эрэмбэлэгдсэн байна. Дэд зиндаа буюу Жюүрёо зиндаанд 5 бөх барилдахаас Барууны 1-ээс Азүмарюү Тодбилэг бусдаа манлайлах аж.
Макүшита, Санданмэ, Жонокүчид 11 бөх барилдахаас Улсын заан Ч.Батзоригийн хүү Дэнзэнсамбуу анхны башёодоо зодоглоно.

Араваши - Саданофүжи

Тамаваши - Токошорюү

Такайнова - Сококурай

Ичиножёо - Эндо

Тэрүнофүжи - Окиноуми

Харумафүжи - Точиношин

Какүрюү - Котоюуки

Хакүхо - Такаяасу

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл