8o
Улаанбаатар хот
mobile menu

Хязаалан насны морьдын уралдаан тодорхойгүй шалтгаанаар хойшиллоо

2016-07-10 11:07:00

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу өнөөдөр өглөө 08.00 цагт Хүй долоон худагт хязаалан насны морьд уралдах байсан боловч тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм.

Учир нь Хүй долоон худагт бороо үргэлжлэн орж буйн улмаас наадмын зохион байгуулах комиссоос ийнхүү хугацааг хойшлуулсан байна.

Одоогоор баяр наадмын морины комисс уралдааны замыг шалгаж байгаа бөгөөд одоо 11.00 цагийн үед хязаалан насны морьд гараа руу хөдлөнө гэж албаны эх сурвалжийн мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment