8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрлийз морьдыг уралдуулахгүй байх шийдвэр гаргажээ

2016-07-10 13:58:00

Хөвсгөл аймгийн баяр наадмын хурдан морины салбар хорооны хуралдаан болж, уралдааныг ямар нэгэн будлиангүй өндөр түвшинд зохион байгуулах, унаач хүүхдийн аюулгүй байдалд онцгой анхаарч, энэ жилийн баяр наадмаар эрлийз морь уралдуулахгүй байх шийдвэр гаргасан байна.

Мөн морь барианы газарт туг дарцаг хилтэй олс татах, талбайг услах, морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар сургалт зохион байгуулах, унаач хүүхдийг хамгаалах хэрэгсэлтэй байхад хяналт тавьж даатгалд хамруулах аж. Улмаар хурдан морины уралдааныг таваас илүү автомашин дагуулахгүй, уралдааны гараа болон барианы газрын аюулгүй байдал, эмх журмыг сахиулан ажиллах, морины гарааны төхөөрөмжийг суурилуулж ажиллах, уралдааны зам болон гуу жалгыг засч болзошгүй эрсдлээс сэргийлэх талаар авч хэлэлцэн байгууллагуудад тодорхой ажлыг хуваарилан өгчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
уяаач
МОНГОЛ МОРЬНЫ ЦУСЫГ ХОЛДУУЛЖ БҮГДИЙГ ЭРЛИЙЗЖҮҮЛЭХ БОДЛОГО ЭРТ ҮЁЭЭС ЭХЭЛСЭН ТЭДНИЙ НЭГИЙГ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БОЛГОЖ ТЭНЭГТСЭН ЛС ТӨРЧИД БИЗНЕСҮҮД НЭГ ӨДӨР МОРЬ МАНАЖ ХОНОЖ ҮЗЭЭГҮЙ БАЙЖ ШАГНАЛЫГ НЬ АВН
2016/07/11 103.229.123.65
ЦК
Наадам гэдэг бол монголын юм. УИХ сонгууль гэдэг маань бас л монголынх юм. Тэгтэл наадмын морин уралдаанд эрлийз морь уралдуудлаггуй юм бол яагаад сонгуульд эрлийзуудийг оролцуулан уралдуулав. Болье.
2016/07/10 202.179.23.63