-9o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр орой хүүхдүүд хиймэл дагуултай холбоо тогтооно

2015-12-07 13:43:00

Нийслэлийн лаборатори 1-р дунд сургууль дээр “Сансар дахь бидний мөрөөдөл” төслийг санаачлан хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь хиймэл дагуулыг санаа гаргахаас эхлүүлээд, хийж бүтээх гэсэн цогц үйлдлээр сурагч, оюутан, хүүхэд залуусыг хиймэл дагуул, сансрын салбартай ойртуулж, олон улсад өрсөлдөх чадвартай мөрөөдөл бүхий бие хүн болгох зорилготой аж. Энэ төсөлд хамрагдаж буй хүүхдүүд өнөөдөр 00:39 цагийн орчимд Улаанбаатар хотын тэнгэрийн зүүн зүгт нисэн өнгөрөх хиймэл дагуултай холбоо тогтоохоор болжээ. Ингэхдээ Японы Сансрын Агентлаг JAXA-тай хамтран хэрэгжүүлэх аж. Сонирхсон иргэд Ю.Цэдэнбалын хөшөөтэй талбайд ирж сонирхох боломжтой байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 40