8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Төгсцогт энхний өрсөлдөгчөө хүнд цохилтоор яллаа

2016-07-16 14:16:00

Монгол Улсын Гавьяат тамирчин, Олимпийн наадам, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт ээлжит тулаанаа хийлээ. Тэрээр энэ удаад Пуэрто Рикагийн “Динамит” хочит Рафаэль Васкестай тулалдаж 1-р үед хүнд цохилтоор буулган авчээ. Тулаан 1 минут 24 секундийн хугацаанд үргэлжилсэн юм. Түүний өрсөлдөгч Васкес эдүгээ 38 настай, мэргэжлийн рингэнд 2010 оноос хойш 14 тулаан хийхдээ хоёр удаа ялагджээ. Харин Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн рингэнд зургаа дахь тулаанаа хийж, ялалт байгуулав. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment