Хэрхэн малгай сонгох, байнга малгай өмсөх дуртай хэрнээ яг зохисон малгайгаа олж амжаагүй байгаа бол манай доорх зөвлөгөөг дагаарай. Дашрамд дуулгахад, загварын мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар нүүрнийхээ хэлбэрт л тааруулж чадвал малгай зохихгүй байна гэж байдаггүй аж. Ингээд ямар хэлбэрийн нүүрэнд ямар малгай зохихыг доорх зургуудаас харна уу. Энд нэг зүйлийг нэмж сануулахад, нүүрний хэлбэрээс гадна хэмжээ ч малгай сонгоход чухал. Хэрэв та жижиг нүүртэй бол хэт том саравчтай малгай сонгох хэрэггүй. Дундаж хэмжээтэй байхад болно. Харин өргөн, том нүүртэй хүмүүсийн тухайд мэдээж том, далбагар хүрээтэй нарны малгай хамгийн сайхан зохино.
Дугуй
Та дугуй царайтай учраас нүүрээ бага зэрэг урт, нуруугаа ч бас өндөр харагдуулах хэрэгтэй. Тийм ч учраас малгайны саравч, хүрээ нь дунджаас-урт хүртэл байж болно. Навтгар малгай царайг тань улам дугуй харагдуулах учир аль болох зайлсхий.
Зууван
Танд баяр хүргэе. Танд малгай сонгоход бараг л асуудал гарахгүй байгаа биз дээ. Учир нь, ийм хэлбэрийн нүүрэнд ямар ч малгай зохидог юм. Тиймээс энэ, тэр зохих болов уу гэж бодохын оронд аль болох стильтэй, дэгжин хээнцэр, зураг дээрх шиг содон загварын малгай өмсөхийг зөвлөе.
Тэгш өнцөгт
Бага зэрэг гонзгой, дөрвөлжин хэлбэрийн нүүртэй бол зөв пропорц гаргахын тулд саравч нь дундаж хэмжээтэй, унжуу маягийн байвал илүү зохино.
Дөрвөлжин
Нүүрний өнцгүүдийг зөөллөж харагдуулахын тулд дугуй, том хүрээтэй малгай сонгох хэрэгтэй.
3. Зүрхэн хэлбэр