8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Төгсцогт өрсөлдөгчөө дахин ялж хатуу самар гэдгээ нотолж чадлаа

2016-07-18 14:05:16

Мэргэжлийн боксчин Н.Төгсцогт энэ сарын 17 -нд буюу өчигдөр АНУ-ын Миссиссиппи мужийн Туника хотын “Horseshoe Tunica Hotel&Casino”-д “Dynamite” хочит Рафаэль Васкестай тулалдаж, эхний үед буюу  минут 1 минут 24 секундэд өрсөлдөгчөө хүнд цохилтоор яллаа. Энэ удаагийн тулаан анх удаа 10 /раунд/ үеийн турш үргэлжлэхээр товлогдоод байсан ийнхүү өндөрлөв. Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогтын өрсөлдөгч Рафаэль Васкес. 38 настай, Пуэрто Рикод төрж, Нью-Йорк хотын Брүүклинд өссөн. Мэргэжлийн боксын рингэнд 18 тулаан хийхдээ 16-д нь ялж, /13-ыг нь нокаутаар ялсан/ хоёр удаа ялагдсан хүчтэй, туршлагатай тулаанч байв. Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн боксын рингэнд зургаан тулаан хийж байгаа бүгдэд нь КО буюу нокаутаар өрсөлдөгчөө ялж хатуу самар болохоо нотолж чадлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл