8o
Улаанбаатар хот
mobile menu

Төгсцогт дэлхийд 71-д эрэмбэлэгдэж байна

2016-07-21 09:58:00

Мэргэжлийн бокс руу сэтгэл шулуудан орсон Олимпийн мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогт өдгөө зургаан тулаан амжилттай хийж, өрсөлдөгчдөө хүнд цохилтоор буулгаж авсан амжилттай байгаа. Тэгвэл тэрбээр энэхүү амжилтаараа өөрийнхөө жинд дэлхийн чансааны 71-д эрэмбэлэгдэж байна. 

Мэргэжлийн боксын хагас хөнгөн жингийн дэлхийн чансаанд 1400 гаруй боксчин багтдаг аж. Н.Төгсцогт энэ сарын 16-нд Пуэрто Рикагийн “Динамит” хочит Рафаэль Васкестай тулалдаж 1-р үед хүнд цохилтоор буулган авснаар зургаа дахь ялалтаа байгуулсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment