8o
Улаанбаатар хот
mobile menu

Чөлөөтийнхөн наймдугаар сарын 7-нд Бразилийг зорино

2016-07-26 13:57:00

Олимпийн наадамд оролцох чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн тамирчид Орхон аймаг дахь “Олимп” баазад олимпийн үндсэн бэлтгэлээ базааж байгаа билээ. Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дарга Д.Жаргалсайхан, шигшээ багийн албаны хамт олон өнөөдөр тэдгээр тамирчидтай уулзаж, олимпийн бэлтгэлтэй нь танилцах юм байна. Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид наймдугаар сарын 7-нд Риогийн олимпод оролцохоор явна.

Харин Монголын тамирчдаас жүдо бөхийн шигшээ багийн тамирчид хамгийн түрүүнд буюу долдугаар сарын 28-нд Бразилийг зорих юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл