“Рио-2016” зуны олимпийн XXXI наадам, паралимпийн XV наадам эхлэхэд хэдхэн хоног үлдсэн байна. Манай улсын тамирчид тун удахгүй эх орноосоо мордоно. Тодруулбал, Монголын жүдочид энэ сарын 28-ны өдөр “Рио-2016" олимпийн наадмыг зорих нь. “Рио-2016" олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээн наймдугаар сарын зургааны өдөр эхлэх юм. Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Балжиннямаар ахлуулсан 60 гаруй тамирчид “Рио-2016” олимпийн бэлтгэлийг Хандгайтад байрлах “Монголын үндэсний олимп” цогцолборт базааж байгаа ажээ.