
Энэ сарын 28-ны өдөр манай улсын тамирчид эхнээсээ Бразилын Рио-Де-Жанейро руу мордох гэж байна. Жүдо бөхийн шигшээ тамирчдын хамтаар зорихоор төлөвлөж байсан УИХ-ын гишүүн асан Х.Баттулгад хуулийн байгууллага хилийн хориг тавьсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл Улсын Ерөнхий прокурорын газраас энэ сарын 20-ны өдөр Х.Баттулгыг яллагдагчаар татах тухай тогтоолыг гаргасан талаар мэдээлэл гарч эхэллээ. Хэргийг шалгаж байх явцад улсад онц их хэмжээний хохирол учруулсан болохыг хөдлөшгүй баримтаар нотолсон гэх мэдээллийг эх сурвалж өглөө.



