8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Х.Баттулга хил нэвтэрч, Хятадын тэрбумтан Жэк Ма Монголд ирсэн өдөр

2016-07-25 19:00:00

Сүүлийн хэдэн өдөр нийслэл хот бороо ихтэй сэрүүн байсан. Харин өнөөдөр 28-30 хэмийн дулаан байх тул өөрийгөө болон балчир үрсээ наршихаас сэргийлэхийг зөвлөж байна. Энэ долоо хоногт хэт их халах төлөвтэй байгаа учраас наршихаас  сэргийлээрэй. 

Наршихаас сэргийлэхийн тулд та

  • Даралт ихтэй, нас өндөр, хүүхэд багачууд, бие тааруухан, ядаргаа ихэссэн, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг хүмүүс гэрээс гарахыг аль болох зайлсхийх
  • Нарны малгай өмсөх, нарны хамгаалалтай шүхэр хэрэглэх
  • Шингэн ус сайн уух
  • Хурц нартай үед наранд удаан хугацаагаар явахгүй байх

Дараах шинж тэмдэг илэрч байвал наршсан гэсэн үг

  • Бие суларч тамир тэнхээ алдах
  • Толгой эргэж, өвдөх
  • Биеийн халуун нэмэгдэх
  • Цээж багтран амьсгаа цухалдах
  • Царайны өнгө цонхийж цайх,
  • Бөөлжис хүрч, дотор муухайрах
  • Хөлс гарах нь багасах /ихсэх/
  • Нүүр чинэрэн улайж, цээж багтран амьсгаа цухалдах

Хэрэв наршсан бол

  • Сэрүүхэн нам тайван газарт шилжүүлэн амруулах,  /Сүүдэрт , сэрүүн өрөөнд гэх мэт/
  • Бүлээн шингэн уулгах /чихэртэй ус, цэвэр ус/
  • Хүйтэн жин тавих
  • Арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих /мөстэй уут тавих юм уу спиртээр биеийг нь арчих/
  • Массажилж, иллэг хийж , цусны эргэлт нь зогсохоос сэргийлэх хэрэгтэй

Нарны хордлого авсан хүнд хамгийн түрүүнд гэрийн нөхцөлд хэвтүүлээд, хөлийг нь бага зэрэг өндөрлөж, хөлнөөс нь сэрүүцүүлэхийн тулд сэнс тавьж болно. Мөн хүйтэн ус толгой дээрээс нь асгах, хүйтэн усанд бүх биеэр нь оруулах, нойтон алчуураар ороож, жин тавих зэрэг энгийн аргуудыг хэрэглэнэ.Нарны хордлогын үед хүний бие шингэнээр дутагддаг учир цэвэр ус, хярам байн байн уух хэрэгтэй. Гэхдээ шингэнийг бага багаар уухгүй бол бөөлжиж мэднэ.

Дөрвөн сайдад хэн хэний нэр яригдаж байна вэ

 МАН өнгөрсөн долоо хоногийн сүүлийн өдөр шөнөжингөө хуралдаж,  сайдыг томилж, сайдын нэрийг эргүүлэн татаад байгаа. Сайдад нэр дэвшүүлээд байсан дөрвөн хүний нэрийг АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн тул нэрсийг эргүүлэн татаад буй.

Тэгвэл одоогоор сайдгүй байгаа дөрвөн яамны сайд нарын нэрс тодорч эхэлсэн сурагтай.  МАН-ын удирдлагын түвшинд дөрвөн сайдын нэр яригдаж эхэлжээ. Үүнд,

Эрүүл мэндийн сайдад Хавдар судлалын Үндэсний төвийн захирал Ц.Төмөрбаатар

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад дэд сайд асан Ж. Сауле,

Эрчим хүчний сайдад МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга,

Барилга хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын нэрс яригдаж байгаа аж. 

Хятадын тэрбумтан Жэк Ма Монголд ирлээ

Дэлхийн хамгийн өндөр ашиг орлоготой цахим худалдааны сайт alibaba.com сайтын үүсгэн байгуулагч Жэк Ма манай улсад иржээ. Тэрээр Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн урилгаар энэ сарын 25-наас 27-ны өдрүүдэд манай улсад ажлын шугамаар ирээд байгаа юм. Энэ хугацаандаа Монгол Улсын технологийн чиглэлээр суралцдаг залууст лекц уншихаар төлөвлөсөн байна. Түүний талаар нэмэлт мэдээлэл дуулгахад Хятадын дорно зүгийн Ханчжоу хэмээх жижигхэн хотод 1964 онд төрсөн.Тэрээр коммунист Хятадын ядуу гэр бүлд төрж өссөн, их сургуульд элсэх шалгалтандаа хоёр удаа унасан, олон арван удаа хүсэлт илгээсэн ч ажилд тэнцээгүй, Алибабагаас өмнө хоёр интернэт компани байгуулсан ч дампуурч байсан түүхтэй. Энэ бүх зовлонд шантралгүй, тарчиг амьдралаас тэрбумтан болсон түүхтэй. 

Дарханы замд ачааны вагон онхолдсон хэрэг гарлаа

Дарханы замд ачааны вагон онхолдсон хэрэг энэ сарын 22-23-ны өдөр гарчээ.  ОХУ-аас БНХАУ-руу мод тээвэрлэж явсан зургаан вагон “Дархан-2” өртөөний замд онхолджээ. Вагон эвдэрсэн ч тээвэрлэж явсан ачаа бүрэн бүтэн байгаа талаар эх сурвалж мэдээлсэн байна. Түүнчлэн уг ослын улмаас хүний амь нас эрсдээгүй байна. Сслын шалтгааныг бороо их орсны улмаас газрын хөрс сууж, зөөлөрсөнтэй холбоотой байж магадгүй гэх урьдчилсан дүгнэлт гарчээ.

МАН-ын Засгийн газар Монголын эдийн засгийг хэрхэн аврах вэ

УИХ хоёр шөнө шөнөжингөө хуралдсаны эцэст УИХ сайд нараа баталлаа. Сайд нарын  нэрийг өргөн барих явцад нэр дэвшигчидтэй холбоотой нэлээд маргаан дэгдсэн ч Ерөнхий сайд ард түмэн болон намын гишүүд сөрөг хүчнийхэний эсэргүүцсэн нэр бүхий 4 хүний нэрийг эргүүлэн татаж, бусад сайдуудыг батлаад байна.  Батлагдсан сайд нар бямба гарагт тамгаа гардаж, үүрэгт ажилдаа орж эхэллээ. АН-ын засаг барьж байх үед 17,5 хувь хүрч байсан эдийн засаг тасралтгүй унаж өнөөгийн байдлаар ямар ч өсөлтгүй болоод байгаа. Харин МАН богино хугацаанд эдийн засгийн хямралыг даван туулах "Мэргэжлийн засгийн газар"-ыг байгуулж ажиллана хэмээн хэлсэн. Нэг үгээр хэлэхэд манай улс мөхөх үү цаашаа явах уу гэдэг нь "Мэргэжлийн засгийн газар"-аас шууд шалтгаалана. 

Монгол Улсад нүүрлээд байгаа энэ хямралын талаар Ерөнхий сайд хэрхэн даван туулах  талаар хэлэхдээ  “Эхний ээлжинд эдийн засгийн хүндрэл юунаас болов гэсэн дүгнэлт гаргана. Дүгнэлтдээ үндэслэн хямралыг давах хөтөлбөр боловсруулна. Төсвийн орлогын төлөвлөгөө биелэхгүй байгаа. Тиймээс төсвөө зөв төлөвлөж сурах хэрэгтэй байна” гэсэн хариултыг хэлсэн байна. Ачааны хүндийг үүрэлцэх хүний нэг нь Сангийн сайд  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн.Түүнийг хагас сайн өдөр тамгаа гардаж авах үед УИХ-ын гишүүд өөр өөрийн захиасаа хэлсэн. УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Төлбөрийн тэнцэл нэлээд алдагдалтай болсон. Төсвийн алдагдал 1.1 их наяд байгаа, ийм хүнд нөхцөлд энэ албыг авах нь. Ирэх намар Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас хүмүүс ирнэ. Шинэ он гараад Чингис бонд, Самурай бондын төлбөрийг хийж эхлэх ёстой. дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү. 

Х.Баттулгад тавьсан хилийн хоригийг түр цуцалсан байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Жүдо бөхийн шигшээ тамирчдын хамтаар  зорихоор төлөвлөж байсан УИХ-ын гишүүн асан Х.Баттулгад хуулийн байгууллага хилийн хориг тавьсан талаар мэдээлэл гарсан билээ. Хилийн хориг тавьсан гэсэн мэдээлэл гарсан ч УИХ-ын гишүүн асан Х.Баттулга хилээр чөлөөтэй нэвтэрч Бразил улсыг зорихоор эх орноосоо морджээ. Тэрбээр IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны Ази тивийг хариуцсан бодлогын зөвлөлийн даргаар ажилладаг билээ. Энэхүү албан үүргийн дагуу  IJF-ийн ажлын хэсэгт багтаж олимпийн наадмын бэлтгэл ажилтай танилцан, мөн хуралд оролцохоор явсан талаар мэдээлэл хүргэсэн. Түүнд хилийн хориг тавьсан нь үнэн бөгөөд жудо бөхийн холбооны ерөнхийлөгчийн хувиар олимпод оролцох бололцоо, нөхцөлийг нь хангаж хилийн хоригийг Нийслэлийн Прокурорын газраас түр цуцалсан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ard
Toon dotor useg gegcheer ulsiin hugjliig gatsaagch tumur zamiin 580 saya am dollar hulgailsan Jonhuu battulga end yu hiij yavna aa!!! Uter turgen shalgaj uls hohirloo baragduulaach ee!!!
2016/07/26 68.100.43.128
цог
одоо эргэж ирэх гээд яахав дээ
2016/07/26 59.153.85.116
Bat
Uls eh orondoo gai bolohgui hor bolohgui amidrah ni hamgiin tom Tus yum shuu !!! Ard-g demjij bna!!!jonhuu shorondoo or, ulsaas hulgailsan munguu tul !!!
2016/07/26 71.166.192.18
bagii
ard chi unen teneg gedegei gaihuulj chadah yumaa
2016/07/26 112.72.11.103
davgaa
Ard d cni ingehed yu hiisiin. Naaad hun chin beltgeliin hanghad hamt hols horongoo garagdag hun suu malaa
2016/07/26 59.153.114.204
Ard
olimpiin avarga turuhud Ene buzar luivarchin yamar hamaa bna aa!!! Tamirchid Ard tumnii munguur beltgelee hiij bgaa!!! Энгийн иргэн бол аль хэдий нь ялаа аювсан Мөнгөтэй луйварчид болохоороо яагаад ин
2016/07/25 68.100.193.104