8o
Улаанбаатар хот
mobile menu

Алтан медаль хүртсэн тамирчинг 111 сая төгрөгөөр шагнана

2016-07-28 09:02:43

Монголын Жүдо бөхийн холбоо өчигдөр  Бразилийн Рио Де Жанейро хотноо оролцох баг тамирчиддаа үдэн гаргаж өглөө.  "Рио-2016" зуны олимпийн 31 дүгээр наадамд оролцох жүдо бөхийн баг тамирчдын эхний ээлж өнөөдөр 11.00 цагт эх орноосоо мордоно.Тамирчдыг үдэх ёслолд МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав, Д.Ганбаатар тэргүүтэй зочид хүрэлцэн ирж, баг тамирчиддаа амжилт хүслээ. Энэ үеэр  МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Ганбаатар баг тамирчиддаа амжилт хүсээд аж, ахуйн нэгж байгууллагуудыг олимпийн шигшээ багаа дэмжин ажиллахыг уриалсан юм.Тэрээр өөрийн тэргүүлдэг "Макс" групп энэ удаагийн олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчинг 111 сая төгрөгөөр шагнахаа албан ёсоор мэдэгдсэн юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
ихэнх нь худлаа амладаг
2016/07/29 59.153.114.175
ХаХа
Хуучин соц орнууд л иймэрхуу шагнал амлах юм. Тамирчин гэдэг бас л хеделмер, туунийхээ телее цалинжиж байгаа. Яагаад эх орныхоо нэрийг авч яваа бусад хеделмерчид ийм ендер шагнал авахгуй байна.
2016/07/28 202.179.23.171