Монголы Мэргэжлийн сумочдын анхны алтан хараацайнуудын нэг болсон гавьяат тамирчин Нямжавын Цэвэгням Налайх дүүрэгтээ гэргий, хүүхдүүдтэйгээ зочилжээ. Тэрбээр сумо бөхөд 24 жил барилдаж дээд зиндааны 99 барилдаанд хүч үзсэн бөгөөд өнгөрсөн тавдугаар сарын 29-нд албан ёсоор зодгоо тайлсан юм.
Түүнийг өнөөдөр нутгийнхан нь угтан авч Налайх хотын анхны хүндэт иргэнээр өргөмжилсөн байна. Мөн түүний төгссөн Налайх хотын нэгдүгээр сургуулийг түүний нэрэмжит болгожээ.