8o
Улаанбаатар хот
mobile menu

Амтат самгёпсал кимбаб хийх жор

2016-07-31 11:43:00

Өнөөдөр амралтын өдөр. Амралтын өдрийг та  гэр бүлтэйгээ  ая тухтай сайхан өнгөрүүлж байна уу. Өнөөдөр та бүхэн өдөөдөр салхинд гарахдаа ямар хоол хийж авч явах талаар төлөвлөж сууна уу. Тэгвэл бид та бүхэндээ гарын доорх материалаар хэрхэн амтат зоог хийх хялбар аргуудыг хүргэж байна.

Салхинд гарахдаа ингээд бэлдвэл өег амттай.  Самгёпсалын махаа хуваалгүй уртаар нь шарна. Салат навчаа угаагаад усыг нь сайтар сэгсэрнэ. Агшаасан будаандаа бага зэрэг гүнжидийн тос хийж хутгана. Будааг гүнжидийн тосоор амтлахгүй байсан ч болно. Халуун эвэр чинжүүг угааж үрийг нь цэвэрлээд уртааш нь хэрчинэ. Хэр их чинжүүтэй идэхээс хамаараад өргөн нарийнаа тааруулаарай.

Соус бэлдэхдээ 3 х/х гучужан + 2 х/х соя соус + 2 х/х шингэн чихэр (corn syrup) + 1 х/х гүнжидийн тос + 1 х/х гүнжидийн үр + 1-3 хумс бяцалсан саримс = сайтар хутгана. Саримс их бага иддэгээсээ шалтгаалаад өөрсдөө тохируулаарай.

Кимбабны далайн байцаан дээр будаагаа маш нимгэн жигд тараагаад дээр нь салат навч + будаа + соус + гахайн мах + халуун чинжүү гэх дарааллаар тавина.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment