Хүн төрөлхтөний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон олимп Рио де Жанейро хотноо энэ сарын 5-нд эхэлнэ. Манай тамирчид Рио де Жанейро хотноо очиж, олимпийн хотхонд байрлаж, "Voltta Redonda" спортын төвд бэлтгэлээ хийж байна. Тамирчид бэлтгэлээ хийж байх үеэр Роигийн олимпод орох манай баг тамирчдын цүнх замдаа урагджээ гэсэн мэдээлэл олны анхаарлыг татаад байна. Манай тамирчдын ачаа буюу хувцас хийсэн цүнх нь урагдсан очжээ. Твиттер хуудаснаа "гэмтсэн цүнх"-ний талаар жирэгцгээж байна. Тодруулбал жиргээчид Эрүүл мэнд Спортын сайд асан С.Ламбаа руу хандаж, нэлээд шүүмжилж байна. Харин С.Ламбаа уг асуудлыг өөрөөсөө түлхэж, "Харамсалтай л байна. БТСХТ-ийн дарга н.Жаргалсайханы хариуцсан ажлын үр дүн энэ дээ. Олимпийн дараа тооцоо бодно биз дээ" хэмээн хариу барьж жиргэсэн байна.
Роигийн олимпод орох манай баг тамирчдын цүнх замдаа урагджээ
2016-08-02 13:00:19