8o
Улаанбаатар хот
mobile menu

Их аварга Д.Дагвадорж эмгэнэл илэрхийллээ

2016-08-02 13:40:41

Японы мэргэжлийн сүмо бөхийн домогт ёкозүна Чиёнофүжи таалал төгссөн байна. Их аварга Чиёнофүжи өнгөрсөн долоо хоногийн ням гарагт 61 насандаа өвчний улмаас нас нөгчсөн юм. Энэ талаар Их аврага Д.Дагвадорж  хэлэхдээ “Чиёнофүжи их аваргыг өвчтэй байсныг би мэдэж байсан. Гэхдээ их аварга сул дорой харагддаггүй байсан учир түүнийг нас нөгчсөн гэсэн мэдээг сонсоод би цочирдлоо. Түүнийг таалал төгссөн гэдэгт итгэж чадахгүй байна” гэв. Энэ эрхэм хүн биднийг орхиод явсан гэдэгт би итгэхийг хүсэхгүй байна” гэсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Уран сайхан барилдаантай сайхан аварга байсан даа.Харамсалтай байна.
2016/08/03 182.160.32.223