8o
Улаанбаатар хот
mobile menu

Риогийн олимпын дараа үхлийн тариа хийлгэнэ

2016-08-03 10:37:10

2012 оны Паралимпын тэргэнцэртэй уралдааны аварга Бельгийн тамирчин Марике Верворт Риогийн тоглолтын дараа зодог тайлж, дараа нь эвтанази хийлгэж буюу сайн дураар, хуулийн дагуу үхлийн тариа хийлгэж хорвоог орхино хэмээн  “RTL” сувагт ярилцлага өгсөн байна.  Марике Верворт нь эвтанази хийлгэхэд шаардлагатай бүх бичиг баримтаа хэдийн бүрдүүлчихсэн байгаа гэнэ.  Марике Верворт нь булчингийн улам лавшран хүндэрдэг эдгэрэшгүй хүнд өвчтэй. Эдгэрэшгүй хүнд өвчтэй хүн өөрийн хүсэлтээр эмчийн хяналт дор үхлийн тариа хийлгэн амьсгал хураах буюу эвтанази хийлгэхийн хуульчлан баталсан хоёрхон улс дэлхий дээр байдгийн нэг нь Бельги юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
2002 оноос Бельги улсад зөвшөөрсөн!
2016/08/03 80.121.138.187
Mgl
Hudlaa medeelel ugdug uu, bolimoor yum aa! Odoogoor delhiid 4 uls, USA iin 2 muj zuvshuurj bgaa!
2016/08/03 68.33.117.128